Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6 сарын 23
  • 2014 оны 11 сарын 20
    Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгч, “Өдрийн сонин”-ы тоймч Г.Дашрэнцэн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-ний  өдөр өвчний улмаас таалал төгслөө.
    62384 2
  • 2014 оны 10 сарын 17
    Өөрснөө залуу яваагүй юм  шиг, нэг их юм бүтээчихсэн юм шиг, социализм гэж нэг сайхан нийгэм байгуулчихаад түүнийгээ ардчиллынханд алдчихсан юм шиг хорсож явдаг хөгшид байдаг.

    Өнөөгийн залуус юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй гэж ярьдаг өөрийнхөө насны  (тавь, жараас дээш  насны Г.Д) коммунист өвгөчүүдэд би дургүй хүрдэг. Социализмын үед төрж өссөн, хамаг насаа өнгөрөөсөн бидний үе чинь эргэн бодоход хойч үедээ үлдэхээр зөв зүйл (хэдэн мал хариулхаас өөр) юу ч хийгээгүй юм байна. Социаоизмын үеийн бид чинь хий л МАХН, Ленин, Цэдэнбал Филотова гэж хийрхээд байснаас тэргүүний ганц технологи эзэмшээгүй, монгол инженерийн  ур ухаанаар бүтээсэн гэхээр ядаж ганц бараа үлдээгээгүй юм байна. Өнөөгийн залуусдаа өвлөх өв, бизнес эрхлэх гарааны хөрөнгө, технологийн өндөр боловсрол үлдээсэнгүй.
    88165 69
  • 2014 оны 10 сарын 10
    Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэг боржигоны их талд зунаараа, өвс нь ногооноороо хадлан хадмаар халиурна. Гэвч энэ нутгийнхан үеийн үед намартаа найрлана уу гэхээс хадлан өвс хадаж зовлогоо зовоодоггүй уламжлалтай юм. Боржигоны их тал нутагт ёстой нэг “Айраг найр хоёроо барж ядсан урт шар намар“ болж байна. Манай боржигонуудын ууж идэх, найрлаж наадах нь хүртэл бусдаасондоохөгийн улс шүү.
    52150 36
  • 2014 оны 10 сарын 3
    Үе үеийн эрх баригчид маань утаатай тэмцээд ялагдсаар явна. Одоо Улаанбаатар хот дэлхийн хамгийн хорт хот төдийгүй, өвөл хүн амьдрахад аюултай түвшинд хүрээд байна. Дүн хүйтний улирал болохоор утаа гамшгийн хэмжээнд хүрнэ. Энэ үед мөнгөний боломжтой зарим хүн эрүүл мэндээ бодоод гадаад руу дүрвэж байна. Аминдаа арчаатай зарим нь ач, гучаа аваад утаанаас дайжин хөдөө уулын аманд гэр барин өвөлжихөөр нүүж байна. Нэг уушгинд оногдох хар тугалга зэрэг хорт элемент аль хэдийнэ аюулын хэмжээг давсан. Улаанбаатарын хорт утааг нялх хүүхдийн  торго адил эмзэг нялх уушиг битгий хэл, тамхи архины дархлаа тогтсон томчуудын уушиг хүртэл тэсэхэд бэрхтэй. Бид дасч болохгүй утаандаа хүртэл дасаад, улстөрчид нь хүртэл утаагаа арилгах бодолгүй гөлийжээ. Зунжин амарч наадсан иргэд хотдоо бөөгнөрч, парламент хуралдаж эхлэв. Тун удахгүй  Улаанбаатарт амьсгаа авдаг хүн байтугай чөтгөр тогтохын аргагүй болно. Гэтэл намрын чуулган энэ тухай авиа гаргалгүй “Эдийн засгаа 100 хоногт сайжруулаагүй АН-ын Засгийн газрыг огцрооно” гээд зогсч байх юм. Эрх баригчид нь хүртэл  улс орны эдийн засгийг 100-хан хоногт сайжруулна гээд амлалт өгч мундагтсан байх юм.
    46718 27
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.