Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6 сарын 23
  • 2014 оны 6 сарын 6

    Төрийн өмчийн “Эрдэнэс таван толгой” компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө  зээлээр аваад идчихсэн  мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө  нүүрс нийлүүлэн төлж дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ. “Таван толгой” бол миний бас таны компани. Тийм учраас би байн байн бичиж чих тавьж ажлыг нь шалгаж дүгнээд байгаа юм. Учир нь миний 1072 ширхэг хувьцаа энэ компанид байдаг. Хүн юм болсон хойно хурдхан шиг хувьцаандаа ногдох ашгийн мөнгийг авч амьдрах, үнэ нь өсөх юм бол хувьцаагаа зарж саятан болохыг санаархалгүй яахав.
    90559 104
  • 2014 оны 5 сарын 2
    Залуучуудын  80  хувь нь дээд сургууль төгсөж, оюуны хөдөлмөр эрхэлж амь зуух цагаан гартны эгнээнд шилжжээ.  Хөдөөнийхөн  50 саяын хөөрөг, таван саяын адуугаар мөрийтэй тоглож байна. Ингэж тансаглаж байдаг ядарсан улс орон гэж  байдаг юм уу.
    60718 78
  • 2014 оны 4 сарын 25
    Ойрын өдрүүдэд улс орны хийгээд эгэл иргэд бидний амьдралд эдийн засгийн хүндрэл, юмны үнэ  нөлөөлөөд дандаа муу мэдээгээр дүүрэн байлаа. Улс даяараа нэг ч өөдтэй мэдээ байхгүй, хүндэрлээ, хямарлаа, хоосорлоо, царцаалаа, ядуурлаа гээд л бүгд хоороор орилоод байхаар санаа дагаад ч тэр юмуу  хоосроод л байх юм шиг. Гэтэл миний дансанд миний компанийн дансанд 17 сая ам.долларын орлого орлоо гэж дуулаад бөөн баяр болов оо. Бас маргааш, нөгөөдрөөс дахиад 18 сая ам.долларын орлого миний дансанд  орно гэдгийг дуулаад, нэгэнт мөнгөтэй болсон баяр хөөрөө олонтойгоо хуваалцахаар шийдсэн минь энэ. Үнэхээрийн миний компанийн дансанд 17 сая ам.долларын орлого орсон юм уу. Энэ үнэн үү, худлаа юу гэж хувийн  компанийнхаа гүйцэтгэх захирал Я.Батсууриас асуулаа.
    61033 33
  • 2013 оны 12 сарын 6
    Монголчууд улстөржинө гэж ёстой сүйдэлж байна даа. Юуг сүйдэлж байна гэж асуувал товчхондоо эх орноо, хөлөө олж ядаж яваа  эдийн засгаа л сүйдэлчихсэн байна.  Улстөржихгүй сэдэв, улстөржихгүй хүн, улстөржихгүй сэдэв, улстөржихгүй цаг хугацаа гэж даанч алга. Монголчуудын улстөржинө гэдэг нь үзэл бодол онол монол биш ерөөсөө л төрөөс эхлээд түлээ нүүрс, Рио-Тинто компани, мах, гурил будаа, формын хувцас, бараа таваар болоод явчихнаа.
    36155 48
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.