МАН ГЭДЭГ АВАРГА ХӨЛӨГ ОНГОЦ КАПИТАНАА ДАЛИАД ШИДЧИХЛЭЭ
2012 оны 1 сарын 23
Ухнаагийн Хүрэлсүх гэдэг идэрхэн, зоримог, ”монгол эр хүн” МАХН-ын төлөө
ч, МАН-ын төлөө ч, ер нь үзэл бодлынхоо төлөө харилт үгүй тэмцэж
буцалт үгүй зүтгэсэндээ. Түүнийхээ хүчинд тушаалтай давхиж явах,
тушаатай ч дэвхэрч явах үе нэг биш байв. Үе үе түүний огцом хөдөлгөөн
намын нөхдийг нь төдийгүй, өрсөлдөгчдийг нь хүртэл алмайруулна.
Хүрэлсүхийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа шалдан шадраар сольсон
шийдэл олон хүнийг алмайруулав. Хүрэлсүх МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга болоогүй бол өдийд МАХН, МАН болж нэр төдийгүй, бүр төрөл
арилжитлаа өөрчлөгдөж чадаагүй гөлийчихөөд сууж байх байсан.
Тодруулбал, Оросын коммунист большевикуудын залуурдсан “МАХН” гэдэг
нэртэй далайн дээрэмчдийн хөлөг онгоцыг устгаж, “Д.Бодоогийн өгсөн
Богдын аравнайлсан” МАН гэдэг нэртэй хөлөг онгоцыг Хүрэлсүх голлон
бүтээж өөрөө капитаныг нь хийж залуур дээр нь сууж гурван жил аялсанаа
эргийн зогсоолд хүрхэд ердөө таван сар дутуу байхад далайд үсрээд буцаад
сэлчихсэнтэй адил юм боллоо.
Дэлгэрэнгүй үзэх >
“АЙЛД ОЧСОН ААВ” Н.АЛТАНХУЯГ ГЭРТЭЭ ЭРГЭЖ ИРЭХЭД ХАЛУУХАН УГТЛАА
2012 оны 1 сарын 13
Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хувьд сайдуудаа аваад Засгийн
газраас гарах мэдэгдэл хийх тун амархан байсан. Харин намын удирдах
байгууллага Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүддээ ойлгуулна, тэдэндээ
эргэж очно гэдэг тун хэцүү байлаа. Яагаад вэ гэвэл Ардчилсан намын олон
мянган гишүүд нь дарга Н.Алтанхуяг болон хамтарсан Засгийн газарт
ажиллаж байгаа сайдуудыг, ядуу гэр орон, олон хүүхдээ өнчрүүлж хаяад
баян МАХН-ын /хуучин нэрээр/ хөнжилд орон биеийн жаргал хөөсөн, зайгуул
эр шиг ойлгож байв. Иймэрхүү юм ч болох нь болсон л доо. Гэхдээ МАХН-ыг
дагаад явалтай биш хэзээ нэгэн цагт орон гэртээ ирэх л байсан. Ардчилсан
нам түүхэн үүслээсээ л олон нам нийлсэн өнөр өтгөн нүсэр бүл. Ардчилал
гэдэг нэг эхийнх мөртлөө олон эцгийн хүүхэд гэсэн үг. Одоогоор
Ардчилсан намд таван фракц байна.
Дэлгэрэнгүй үзэх >
“ОВОГ “ ГЭДЭГ ОНИГОО БОЛЖЭЭ
2012 оны 1 сарын 9
Удмаа мэдэж хүн, усаа мэдэж мал
Хүн судлал, гарвал зүйн
ухаан\генетика\-аараа манайдаа байтугай дэлхийд томоохон эрдэмтэн,
доктор профессор Ж.Батсуурь, түүхийн ухааны доктор, Д.Мөнх-Очир, судлаач
Ц.Цагаанхүү нарын олон эрдэмтэн, судлаачид эдүгээ бидний иргэний
үнэмлэх дээр байгаа ”овог” гэдэг нь шал буруу байна, яаралтай
залруулахгүй бол үндэсний хэмжээний аюул тарих нь ээ гэж төрийн
томчуудад айлтгаад тусыг эс олжээ. Үнэхээр ч бидний иргэний үнэмлэх дээр
байдаг “овог” гэдэг бичилт өөрөө онигоо болжээ. Албан ёсоор тоолоод
үзсэн чинь Монголын бүх хүн амын 76,4 хувь нь “боржигон” овогтон
болчихжээ.
Дэлгэрэнгүй үзэх >
ПАРЛАМЕНТЫН “А-ХА”
2011 оны 12 сарын 26
Телевизийн “А-Ха” гэдэг танин мэдэхүйн нэвтрүүлэг Монгол Улсын тусгаар
тогтнол, Богд хаант Монгол улсын сэдвээр явж байна. Монголын залуу үе
түүхээ хэр зэрэг мэддэгийг олны өмнө үзүүлээд өгөв. Нэвтрүүлэгт
оролцсон оюутан залуусын цуваа үргэлжилнэ. Асуулт: Монгол түмэн нэгдэн үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж тусгаар тогтносон он сар өдрийг нэрлэнэ үү. Хариулт:
1921 оны гуравдугаар сарын нэгэн. А-Ха, ха, Биш байна. 1921 оны
долдугаар сарын нэгэн. А-Ха,ха. Биш байна. Дараагийнх нь 1921 оны
арваннэгдүгээр сарын 24. А-Ха, ха,ха. Биш байна. 1990 оны
арванхоёрдугаар сарын 10 . А-Ха, ха, Биш байна. Дараагийн 10, 20 хүн
бас л таасангүй. Хоёр дахь асуулт: Монгол Улсын тусгаар тогтнолд үнэт хувь нэмэр оруулсан гадаадын харьяат хүнийг нэрлэнэ үү. Хариулт: Ленин, Сталин, Мао Зе Дун, Кастро, Буш, Фрийдланд. Бүүр төөрч гүйцлээ бас л таасангүй. Гурав дахь асуулт: Монгол
Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эх оронч баатруудыг нэрлэнэ үү.
Дугаарлан зогссон залуус ийн хариулж байна. Сүхбаатар, Чойбалсан,
Цэдэнбал, Батмөнх, Энхбаяр, Магнай, Дандарбаатар, Батзандан, Ичинноров.
За за бүүр хадуураад яваад өглөө. Бүгдээрээ таасангүй. Таах ч шинжгүй
болхоор нь хөтлөгч редактор нь өөрөө зөв хариултыг болгоов.
Дэлгэрэнгүй үзэх >
ХОЁР ЭХНЭРТЭЙ БАЙХЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨХ ШАХСАН НЬ.
2011 оны 12 сарын 19
Хөөрхий дөө. Манай өвөг дээдэс Манжийн хуулиар махаа зулгаалгаж,Оросын
коммунистуудын бууны аманд зуунаар чичирч байж арай ядан 1990-ээд
онтой золгов. Монголын сурвалжит ноёд, Богд хаан тэргүүтэй үндэсний эрх
чөлөөний төлөө тэмцэгчид 1911 онд Манжаас салсанч дахиад л хойд
нохойн аманд орчихов. Түүхийн туршид Монгол маань урд хойд, чоно,
нохойн ам, араа шүднээс холдож чадсангүй дээ. Тусгаар улс болхын цорын
ганц баталгаа бол өөрснөө үйлдвэрлэсэн Үндсэн хууль байдаг. Богд хаант
Монгол улсын хаадын хүсэж байсан үндсэн хууль \Англи лугаа парламентийн
засаглалтай, бас хаантай Г.Д\ батлагдахын даваан дээр 1921 онд “ Ерөнхий
саайд Д.Чагдаржав, Д.Бодоо нар”тай цуг баригдаж большевикуудад
буудуулсан. Түүнээс хойшхи бүх үндсэн хуулийг \1924, 1940, 1960 он\
Оросууд бичиж өгч коммунист дэглэм ноёрхож байлаа. 1992 оны үндсэн
хууль бол тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь баталгаажуулсан ,ардчилсан
Монгол улсын, гадныхны оролцоогүй хийж чадсан анхдугаар үндсэн хууль
мөн. Хэзээ нэгэн цагт түүхэнд ингэж бичигдэнэ.
Дэлгэрэнгүй үзэх >
ТЭР ӨДРИЙН ТЭНГЭР МЭДНЭ. ”ТЭНЭГ” НАМУУДЫН ЗАЯА МЭДНЭ
2011 оны 12 сарын 9
МАН, АН-ын өнөөгийн парламент яг хийсэн ясан гэр гэдэг шиг ялалт
авчирсан сонгуулийн хууль батлах гээд бүтэн гурван жил мунгинав.
Сонгуулийн хуулиа батлаж чадахгүй цаг нөхцөөх тусам эрх баригч хоёр нам
хоёлангийнх нь нэр хүнд унаад байна гэдгийг аль аль нь ухаарах сөхөөгүй
явна. Сүүлдээ хууль хэлэлцэх биш оюутнуудын дунд зохиогддог, уран АСК
\Авхаалж сэргэлэнчүүдийн клуб\ тэмцээн шиг, бөх, морь, баяр наадмын
тайлбарлагч шиг юм болов оо. Сайхансамбуу гэдэг гишүүн юу гэнэв.
Дэлгэрэнгүй үзэх >
ИДЭШ МУУТ ЖИЛИЙН ГАЧЛАН
2011 оны 12 сарын 7
Хөдөөгийн Монголчуудад” Өвлийн идэш” гэж нэг хүнд алба оногддогдоо.
Өвлийн сар гарч хүйтний эрч тачигнахад энэ их “улай” эхэлдэг. Нэг дор
олон арван мал нядлаж нүгэл хийхийгээ “улай хийх” гэж нэрлэдэг. Их
нядалгаа бас дуусах хугацаатай. Зулын 25 буюу 12 дугаар сарын 25-ны
дотор багтааж өвөл хавар зун хүнсэнд хэргэлэх махаа бэлтгэж нөөцөлж
авна. Зулын 25-ны дотор “улай хийсэн” амжиж нүглээ наманчилж нөжтэй
хутга, цустай гараа угааж тогоо тосолсон буянт малынхаа бөөрийн өөхөөр
зул өргөнө.
Дэлгэрэнгүй үзэх >
“ХАМУУДАА ЭНХБАЯРДАЯ”
2011 оны 11 сарын 28
Ойрын үед эрүүгийн ертөнцийн сонгодог өвөрмөц хэллэг бол “Энхбаярдах”
гэдэг үг болж моодонд ороод байна. Хамаатан садан, гэр бүл найз нөхдөөс
нь цагдаа , шүүх, прокурорт дуудагдаж үзээгүй хүн Монголд байдаггүй юм.
Хулгай дээрэм хийдэггүй юм гэхэд машин шүргэчихээд юм уу, түрийвчээ
алдчихаад цагдаагийн үүд сахиж “өдөр өнжүүлэх”-д суудаг. “Өдөр
өнжүүлэх”-д орох тун амархан. Нэг мөрдөгч зарлан дуудах хуудас явуулаад л
гүйцээ. Тэр зарлан дуудах заналт хуудас нь хоёр хувь. Нэгийг нь
дуудуулагчид өгч гарын үсэг зуруулна. Зарлан дуудах хуудаснаа тэдний
өдрийн тэдэн цагт......... дүүргийн мөрдөн байцаах газрын ... тоот
өрөөнд бэлэн бай. Хэрэв дурьдсан цагт ирэхгүй бол Эрүүгийн хуулийн
зүйл... ангиар шийтгэнэ гэж айлгасан үг нь анх дуудуулагчийг өөрийн
эрхгүй чичрүүлнэ.
Дэлгэрэнгүй үзэх >