Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2014 оны 8 сарын 15
    Ленин тэргүүтэй большевикууд “Монголд хувьсгалд хийх нь Хятадад хувьсгал хийх эхний шат, Хятадын хувьсгал нь дэлхийн хувьсгалын тал” нь гэж онцгой ач холбогдол өгч байжээ. Тэгээд бүүр 1919 оны сүүлчээр Москвагаас “тусгай төлөөлөгч, мэргэжлийн хувьсгалч” томилон Хүрээнд ирүүлэв. Нийслэл хүрээнд “Оросын хувьсгалчдын хороо” байгуулж, 20 гаран гишүүнтэй болсноо төв рүүгээ мэдэгджээ. Оросын хувьсгалт хороо буюу коминтерний салбар зөвлөл, Монгол дахь улс төрийн намуудаас Данзан тэргүүтэй түшмэдийн бүлэг, Бодоо тэргүүтэй сэхээтний бүлгийг шууд удирдлагаар хангаж байсан байна. “Ардын нам”-ыг яах аргагүй анхнаас нь орос технологийн дагуу байгуулж цаашлаад Эрхүүд байгуулагдсан коминтерний зөвлөлтэй холбоо тогтоож өгчээ.
    67837 182
  • 2014 оны 7 сарын 4
    Монголчууд 1911 онд олж авсан үндэснийхээ тусгаар тогтнолыг өөрсдийн зохиосон Үндсэн хуулиар баталгаажуулж чадалгүй явсаар 1921 онтой золгосон нь өөрийн шалтгаантай. Богд хаант Монгол Улс Үндсэн хуультай улс орон болох талаар гар хумхин суусангүй. Дэлхийн улс орнуудын үндсэн хуулийг сайтар   судалсан баримт олон байсныг эрдэмтэд нотолдог. Монгол төрийн томоохон зүтгэлтнүүд ч сайн Үндсэн хууль  жижиг улс орны хувьд тусгаар тогтнолын баталгаа мөн гэдгийг түүхэн сургамж, яс махаараа ойлгож байсан.
    38969 37
  • 2014 оны 6 сарын 27
    Коминтерний элдэв хавчлага мөрдлөг дор Монгол төрийн Ерөнхий сайдын албыг зургаан сар хашсан Бодоо төрийн ажлаас халагдах өргөдлөө өглөө. Коминтерний алан хядагчдын үндсэн нэг арга бол төрийн албанаас халагдах өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг юм. Дараа нь өөрийн буруугаа өөрөө хүлээж өөрийгөө илчлэх.
    44653 11
  • 2014 оны 6 сарын 20
    Улсын төрийн түүхэнд дөрөвхөн сар ажиллаад асар ихийг бүтээж түүхэн хүн болсон зүтгэлтэн байхад дөрвөн жил ажиллаад, дөчин жил улираад юу ч хийж, юугаар ч гийгүүлж чадаагүй нэгэн бас байдаг. Намын тогтолцоотой болсон Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Бодоо үүрэгт ажлаа өгөхдөө “Мөхөс би таван сар ажиллах хугацаандаа энэ төрд хар буруу санасангүй, анх Ардын нам, ардын засгийг байгуулах гэж санал сэдлийг олсон тэр үеэс эхлээд эдүгээ хүртэл чөмгөө дундартал зүтгэж явлаа” гэж мэдүүлсэн байдаг. Бодоо Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдаар дөрвөн сар гаран ажиллах хугацаандаа ямар ажил хийж бүтээсэн талаар архивын баримтаар тоймлон хүргэе.
    42392 15
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.