Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3 сарын 24
  • 2014 оны 5 сарын 16
    Энэ нийгэм чинь ямар аюултай харгис догшин болоод байна даа. Баячуудыг шоронд хийж шонд дүүжил гэж өдөр болгон  хоороор бархиралдана. “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг алаад өг” гэж улстөрчид нь хийрхэнэ. Гаалийн байцаагчид баригдлаа. Батлан хамгаалахын авлигач нар хоригдлоо ура, ура гэж баясацгаана. Иргэний нисэхийн авлигач нар цөөхөн жилээр  шийтгэгдлээ, тэднийг буудах байсан гэж хийрхэцгээнэ.
    62300 98
  • 2014 оны 5 сарын 9
    Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь Ардчилсан намын лидерүүд сууж байгаа. Монголчууд коммунист дэглэмээсээ салаад 25 жил болж байж анх удаагаа Ардчилсан намд бүрэн итгэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг нь Ардчилсан намд бүрэн шилжүүлсэн юм. Гэтэл Ардчилсан намын франкцууд дотроо алалцаад эхэллээ. Уг нь нэг зорилготой, нэг зовлонтой, нэг мөрийн хөтөлбөрт уягдсан Ардчилсан намынхан наанадаж нэр нүүрээ бодож, цаанадаж олны итгэлийг санаж яаж ийгээд л дөрөвхөн жил хоорондоо ноцолдолгүй тэсээд өнгөрөх ёстой.
    39375 51
  • 2014 оны 5 сарын 2
    Залуучуудын  80  хувь нь дээд сургууль төгсөж, оюуны хөдөлмөр эрхэлж амь зуух цагаан гартны эгнээнд шилжжээ.  Хөдөөнийхөн  50 саяын хөөрөг, таван саяын адуугаар мөрийтэй тоглож байна. Ингэж тансаглаж байдаг ядарсан улс орон гэж  байдаг юм уу.
    59766 78
  • 2014 оны 4 сарын 25
    Ойрын өдрүүдэд улс орны хийгээд эгэл иргэд бидний амьдралд эдийн засгийн хүндрэл, юмны үнэ  нөлөөлөөд дандаа муу мэдээгээр дүүрэн байлаа. Улс даяараа нэг ч өөдтэй мэдээ байхгүй, хүндэрлээ, хямарлаа, хоосорлоо, царцаалаа, ядуурлаа гээд л бүгд хоороор орилоод байхаар санаа дагаад ч тэр юмуу  хоосроод л байх юм шиг. Гэтэл миний дансанд миний компанийн дансанд 17 сая ам.долларын орлого орлоо гэж дуулаад бөөн баяр болов оо. Бас маргааш, нөгөөдрөөс дахиад 18 сая ам.долларын орлого миний дансанд  орно гэдгийг дуулаад, нэгэнт мөнгөтэй болсон баяр хөөрөө олонтойгоо хуваалцахаар шийдсэн минь энэ. Үнэхээрийн миний компанийн дансанд 17 сая ам.долларын орлого орсон юм уу. Энэ үнэн үү, худлаа юу гэж хувийн  компанийнхаа гүйцэтгэх захирал Я.Батсууриас асуулаа.
    60389 33
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.