Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3 сарын 24
  • 2009 оны 11 сарын 19
    Хүн тэр дундаа сэтгүүлч хүн хамгийн сайн мэддэг зүйлийнхээ тухай, хамгийн хайртай, хамгийн бахархалтай юмныхаа тухай л бичвэл хамгийн үнэн  жаахан амттай болдог. Би нутгийнхаа тухай зөвхөн сумынхаа тухай олонтоо бичлээ.  Өөрийнхөө төрсөн нутаг төрөлх тосгоныхоо тухай надаас илүү мэддэг нь бий гэхэд тэмдэглэж үлдээдэг нь цөөн байх. Зөвлөлтийн колончлолын жилүүдэд манай суманд  социализмын материал техникийн бааз байгуулах үүх түүхийн жилүүдэд би тэнд төрж сургуульд сурсан юм.
    47775 12
  • 2009 оны 11 сарын 19
               Жагар түвдийн орноос ширээний ламаа бүү зал Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр бүү гарга.| Чингэсийн жинхэнэ удам Халхын түшээт ханы гэрээслэлээс
    Коммунист засаглалтай хүний эрхийг юман чинээ бододгүй  урд хөрш маань үндэстний цөөнхийн эсрэг тэр дундаа , хүний эрхийн төлөө тэмцэгч,  гүн ухаантан Далай ламын эсрэг  бүдүүлэг  алхам хийж  дэлхийн улс орон буддын шашинтангууд байр сууриа тодорхой илэрхийлэн эсэргүүцсээр байна. Буддын шашинтангууд хүн амынх нь дотор тун яльгүй хувийг эзэлдэг ч ардчилсан орнууд ч Хятад Далай лам хоёрын мөргөлдөөнд анхаарлаа хандуулсаар удлаа. Гэтэл Азидаа анхны ардчилсан улс гэдэг Монгол, энэ улсын төрийн тэргүүн, Далай ламын шавь  Н.Энхбаяр ядаж ганц захидал бичсэнгүй таг чиг . Бурханы  үнэнч шавь Монголын лам хуврагууд   цус нь урсч яраглалд өртөж байгаа шашин нэгтнүүд болон Далай багшийнхаа талд үг унагах цаг хугацаа өнгөрсөөр.. . Монгол улсын төрийн тэргүүн Н.Энхбаяр түүнийг бишрэн шүтэгч лам хуврагууд нь хүртэл Далай ламынхаа талд байна уу, Хятадын талд байна уу гэдэг нь ялгагдахаа болив..
    38598 6
  • 2009 оны 11 сарын 19

    Үүл буудаж бороо орно, Үнэг хөөж бертолет унана

    Сийлбэр тос нүүрний эрлэг, Сиймба Батаа   төрийн   эрлэгээ хөө.Хөдөөгийн даалуучдынаман зохиолоос

    Аж амьдралдаа яаж хандаж байна гэдэг том сонголт. Өдөр тутмын хэрэглээ ямар нэгэнбараа материалаас эхлээд, өөрийнхөө өмнөөс төр түшүүлэх гишүүдээ иргэд яаж таньж  сонгож байгаа талаар өгүүлэх гэсэн юм. Өнгөрсөн хавар хэрэгт дуртай бидний гурвансэтгүүлч бертолет унасан сурагаар яаралтай хөдөө явав.Манай Батлан хамгаалахяамныхан, цагдаагийнхан нийлж аваад өнөө бертолет гэдэг онгоц унасан газарыг төрийнордноо иргэдийн довтолгооноос  нягт бүслэн хамгаалж сурсан туршлагаа амьдралдхэрэгжүүлж  ёстой зураг авах байтугай, зүү орох, мэддээлэл олж авах  зайгүй  чандланхамгаалжээ.
    28147 0
  • 2009 оны 11 сарын 19
    Монгол улс мундаг баатаар, дайчин, нэг хүнээр удирдуулах уу, муу ч гэсэн олуулаа хэлцэж байгаад шийддэг хэсэг хүнээр төрөө бариулах уу гэсэн хүнд асуулт тулгархад  олны бодол оломгүй далай гэж  парламентийн засаглалыг сонгож авсан. Бүүр 1990 оны ардчилсан хувьсгалын цорын ганц үнэт зүйл энэ байж магадгүй юм. Иргэн би өмчтэй байх , өмчгүй байх, эрхтэй байх эрхгүй байх байтугай хэнээр бороохойдуулж, хэнээр гавлуулж, аль намын хэнээр шүүлгэж дээлээ нөмрөхөө  хүртэл өөрөө сонгох болсон. Гэтэл миний сонгосон нам, хүнийг чи сонгодоггүй ээ. Чиний сонгосон нам хүн надад таалагдадгүй ээ. Чи бид хоёр хэрэлдэж гарна. Дагаад сонинууд чөлөөтэй хэрэлдэж гарна , Нийгэм бөөн хэрүүл юм шиг санагддаг биз. Ингэж хэрэлдэж, хэлэлцэж, мунгинаж байгаад нэг шийд гарна.Миний төлөө , чиний төлөө, олон цөөнөөрөө, нам эвсэлээрээ, залуу хөгшинөөрөө, нутаг усаараа, талцан хэрэлдэж шийдвэр гаргахыг парламентийн засаг гэдэг байна.
    31444 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.