Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2009 оны 12 сарын 31

    Шинэ оны босгон дээр өнөө үйлийн үртэй 76 гишүүнээс  37 ширхэг нь гунигтайхан сууж байгаад  хүн бүрт 120 000 мянган төгрөг өгнө гээд хууль болгоод баталчихлаа.  Тэхдээ  эхлээд хүүхдүүдэд ядуучуудад  өгөх юм байх. Их хурлын энэ  удаагийн хуралдаан  онцлог нь манай нам 1 сая 500 000 өгнө гэсэн танай нам  1саяыг өгнө гэж хэлсэн  хэлээгүй гэж муу сайнаа дуудаж, муудаж  хэрэлдсэнгүй, маргалдсангүй. Зарим гишүүд сая таван зууг амлаад 120 000 мянга болгосондоо ичиж байгаа юмуу  өрөөндөө байсан ч гэсэн хуралдаанд оролцсонгүй.Өвгөн спикер Дэмбэрэл алхаа дуртай дургүй сулхан тогшиж  эх орны “ эрдэнийн их далай”гаас бидэндээ дуслын төдийг анх удаа амсууллаа.  Олон хүн эсэргүүцэж байна. Чамлаж байгаа царай нь тэр. Бас олон хүн баярлаж байна. Голоо зогоох гэж ядаж байгаа нь энэ. Уг нь энэ шийдвэр парламентийн түүхэн шийдвэр  юмсан. Дэмбэрэл дарга алхаа хамгийн чанга бүх эх орны өнцөг булан бүрд сонсогдохоор бүүр чанга цохих байсан юм. Хууль батлагдав уу үгүй юу утас дууграад өнөө эсэргүүцэгчдээс над руу утасдаж байна. Цаад луйварчингуудаа харав уу.

    40243 25
  • 2009 оны 12 сарын 28

    Бум, түмэт малчин  ПЕТЕР МОРРУ.

    Мал тооллого болов. Хөдөө сумаас мал малладаг дүү маань утасдаж байна. Энэ хэдэн малаа хэний нэр дээр тоолуулах юм бэ. Хаан банкны нэр дээр тоолуулах юмуу, өөрийнхөө нэр дээр тоолуулах юм уу гэж асуув. Хаан банкнаас  гурван сая төгрөгийн зээл авч малаа өгсөн ажээ. Хагас хугасыг нь төлж чадаагүй бололтой. Мал тооллого бол Зөвлөлтийн колони улс байсан үеэс л Монголын засгийн газрын хамгийн том улс төр, эдийн засгийн арга хэмжээ байлаа.Хүнийхээ тоо толгойг мэдэхгүй мөртлөө  малаа яс тоолдог уламжлалт сэтгэлгээ одоо ч хэвээрээ нь энэ..Зөвлөлтийн удирдагч Сталин Монголын малыг 200 саяд хүргэ. Хүргэж чадаагүй намын дарга Ерөнхий сайдыг арга хэмжээ ав гэж 1940-өөд онд зарлиг буулгажээ. 

    64113 24
  • 2009 оны 12 сарын 21
    НЭГ. Мөнгө дайвал хорж хүрдэг, үг дайвал нэмж хүрдэг.

    Ерөнхийлөгч 2010 оны төсөв буюу иргэдэд очих ёстой хүртэх ёстой мөнгөнд бүхэлд нь хориг тавилаа. УИХ-ын эрхэм гишүүдийн тархинд ёстой нэг цус харвачих шахав. Тэд 76 уулаа болохоор ганц Ерөнхийлөгчийг дийлэх юмаа. Ерөнхийлөгч уг нь албан тушаалтан, дээр доор төрийн  тамга атгасан бүгд ганц мөнгө хийдэг яг эмзэг газар нь олоод хатгасан . Төсөв гэдэг том уутанд цалингаас эхлээд, хүүхдийн мөнгө, гишүүдийн мөнгө,хөгшдийн тэтгэвэр, албан тушаал ашиглаж хусах тендер зэрэг  иргэдийн татварын их мөнгө буюу албан ёсны авилгалыг багтааж өгсөн байдаг юм.Албан ёсны авилга гэж нэрлэсний учир бол  төсөвлөөгүй мөнгийг авчихвал шоронд ордог, хөрөнгө оруулалт гэж төсөвт тусгаж хууль бологчихоод хумаслаад байвал мэдэгдэдгүй, тэр ч байтугай тууз хайчлаад өглөгч нэгэн болж мандаад байдаг байхгүй юу.

    31339 4
  • 2009 оны 12 сарын 18
    НЭГ.Хаа сайгүй байгаа хар шороог хааш ньч гаргасан яадаг юм бэ

    Дээр үеийн нийслэл хүрээний нэг хошин дуу  байх юм.

    Бор саарал илжиг нь урагш нь чангаанаа,

    Богдын шавийн дүвчин унзад хойш нь чангаана гэсэн үгтэй.

    Хөрсөн дээрх  элс шороог хүрзээр ч хамаагүй хуулчих юм бол “нүүрс” гэдэг хаа сайгүй  байгаа хар шороог хааш нь ч гаргасан яадаг юм бэ.  Нүүрс гэдэг бол баялаг ч биш ихэнх нь нунтаг байдаг хар шороо, хар утаа,угаар үнс шүүдээ. Нүүрс хэзээ баялаг болдог вэ. Ашиглаж мөнгө болгож чадсан цагт л баялаг болдог.

    34069 50
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.