Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6 сарын 23
  • 2010 оны 1 сарын 26

    Уурга ,урхи, чөдөр, бугуйл гэдэг бүгдээрээ монгол үг л дээ .Анчин нүүдэлчин удам маань адгуус амьтдыг   барих, номхруулах, эрхэндээ оруулхад хэргэлдэг хөдөлмөрийн  хэрэгсэлүүдийн нэр юм. Нэг улс нь нөгөө улсаа эзлэх түрэмгийлэх, эрхэндээ оруулах колони байлгахад уурга урхи чөдөр бугуйлын аргыг өнөө хүртэл хэрэглэсээр ирсэн  улс төрийн түүх байдаг байна.  Орсын колони орон байсан  Ар Монгол|ОМ- Ovter Mongoliа, Ийм хоёр үсгээр тэмдэглэгдсэн нислэгийн дугаарыг санаж байгаа байх. Г.Д|  гэнэтхэн нэг л өдөр ардчилсан улс болж дэлхийн чихийг анх удаа дэлдийлэгсэн. Ингээд тун удаагүй байтал Нөгөө Ар Монголд чинь зэс нүүрс зэрэг ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд  байхгүй том ордууд илэрлээ  баталгаатай байна  гэхэд бас л дэлхийн чих хоёронтоо  дэлдийж шүлсээ залигав.. Улс гүрэн нь том ч гэсэн баялагаа шавхсан  том гүрнүүд манай төр засгийн томчуудыг эрхэндээ оруулах гэж  мөнгөн уурга, урхи, бугуйл чөдөр ногтоо аль хэдий бэлдэж хаяж эхэлсэн байна. Ач холбогдлоороо байгалын баялагыг нь эзэмшихтэй тэнцэх цорын ганц зүйл бол төмөр замын сүлжээг  ямарч хамаагүй үнээр байлдан  авах явдал.

    55650 37
  • 2010 оны 1 сарын 18

    Авлигатай тэмцэх газар анх байгуулагдлаа гэхэд хэрэгтэй цагт нь хэрэгтэй байгууллага төрлөө гэж итгэж дэмжиж байсан хүн тоогүй олон. Олны мөнгийг ,улсын төсвийг хотойтол хусдаг нөхөдүүд илчлэгдэж, баригдаж булай болж бөөн бөөнөөрөө “ганц худаг”  явж шившигээ тарьж татвар төлөгчдийн мөнгө аривжина гэсэн итгэл байв.. Манай төрд баян юм  цөөхөндөө. Юугаар баян шат шатны авлигчдаар л хосгүй баян .  Тэхээр авлигтай тэмцэх газарт  төрийн мөнгөний хулгайчууд ямар олдохгүйн зовлон байх биш.  Тус байгууллагад хийх ажил мундахгүй нь мэдээж. Авилгатай тэмцах газарт|АТГ| төр   иргэд итгэл хүлээлгэсэндээ өндөр цалин хангамж, мөрдөх мөшгих онцгой эрх дарх, бүүр зэр зэвсэгээр хүртэл хангаж өгөв. Гэтэл өнөө байгууллага чинь  хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг цаасыг төрийн албан хаагчдаар бөглүүлээд  суудаг ажил эрхлээд л таг суудаг болов.. Авлигачдыг  шийтгээд өгөх, аргаа ядлаа гэхэд айлгаад байж чадахгүй болохоор өнөөдөр авилгачид маань бүүр бүлэг хулгайч  дээрэмчид болж томров. Төсвөөс хусдаг мөнгө хөрөнгийн хэмжээний хувьд тус байгууллагыг анх байгуулхад дундаж хэмжээ нь 40-50 сая төгрөг байснаа одоо 400-500 сая бүүр тэрбум төгрөг, банк банкаар нь дээрэмддэг боллоо.

    49056 163
  • 2010 оны 1 сарын 13

    МАХН, АН-ын хоёр  өндөр ордонг ч гэсэн үндсэн хөрөнгөнөөс салгах хэрэгтэй байна.

    Дэлхийн улс төрийн намуудын өнөөгийн асуудал, сонгуулийн талаар нилээд сайн мэрэгжсэн  Амеркийн бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн нэгэн эрдэмтэн өнгөрсөн онд ардчиллын ордонд лекц уншсан юм. Энэ лекц нь манай “сонгуульчид”ийг их гайхшруулсан төдийгүй намын тухай  уламжлалт ойлголт орчин үед эвдэгдсэн гэдгийг сонсгосон юм. Сонгууль, сонгуульчин. 1990  оны ардчилсан хувьсгалаас хойш ийм нэгэн шинэ мэргэжил нэмэгдсэн. Сонгуульчин гэдэг мэргэжил дотроо ухуулагч, пиарчин,хорчин, ажиглагч, хянагч, тоологч гээд  бүр нарийн мэргэшдэг болсон. Г.Д  Манай сонгуульчид улс төрийн намын тухай уламжлалт ойлголттой л байсандаа. Тэр эрдэмтэн нам гэж ер нь юү юм. Яагаад танай намууд гишүүнчлэлгүй болоод байдаг юм.

    28497 8
  • 2010 оны 1 сарын 5

    Монголчууд үнэдэсний тусгаар тогтнолоо олсон өдрөө тэмдэглэдэггүй, харин тусгаар тогтнолоо “устагсан” өдрөө улсын  наадам хийж сүр жавхлантай тэмдэглэн нааддаг юм байна.

    Шинэ он гарах дөхөж ,ёолк болж,”Христос дахин төрсөн”ий баярыг буддын шашинт манай гэр бүл тэмдэглэхчаа аядах гэж идэх юм цуглуулан эхнэрийнхээ хамт дэлгүүрээр явж байв. 12 дугаар сарын 28 нд юм. Гэтэл шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баахан сэтгүүлчийг төрийн дээд одон медалиар шагнаад байна бас ямар баяр болчихвоо гэж  эрдэмтэн нөхөр минь утасдав.

    52234 20
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.