Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2010 оны 2 сарын 24

    “Ерөнхий прокурор Алтанхуяг огцрох өргөдлөө өглөө” гэхэд тэдний үхэх гэж байгааг харав уу.

    Гэмт хүн гэлбэлзэнэ  дайрт морь дайвалзана гэдэг үг байдаг. Бас айсан хүнд аргал хөдлөнө гэж ч ярьдаг. Манай төрөөс төрсөн тэрбумтангууд ойрдоо айж гэлбэлзэж түгшиж сандралдаж  явна. Айсан түгшсэн гэмт хэрэгтэнгүүдийн нүдэнд аргал биш Алтанхуяг прокурор  ажлаасаа халагдан хөдлөж хамгаалалтгүй болох гээд байна.  Улс оронд зуд турхан болоод, төсөв даахын аргагүй алдагдалд ороод, ард иргэд 70-хан мянгын төлөө дарагдаж үхэх гээд байгаад нь манай дээдсүүд  санаа зовсондоо сандарч давхиад байгаа юм бишээ.  Зүгээр л “Ерөнхий прокурор Алтанхуяг огцрох өргөдлөө өглөө” гэсэн таван үг л төрийн ордныг бужигнуулаад тавьчдаг байгаа.

    43211 30
  • 2010 оны 2 сарын 19

    Бидний хэдэн сэтгүүлчид цөөхүүлээ Эрнандо дэ Сото-той  уулзах боломж олдсон юм. Би энэ уулзалтад оролцхоор явж байхдаа асуулт асуух аз таарвал юугаа асууж хуйхаа маажна даа  гэж бодож явав. Тэр жил Элбэгдоржтой хамт хэд хоног  Дорнод аймаг явахдаа  Сато гэдэг нэрийг түүнээс анх дуулсан төдийгүй сүүлдээ  бүүр залхууг минь хүртлэл давтагдсан санагдана. Элбэгдорж яриа хийх, лекц тавих,  болгондоо л Сотогийн тухай заавал  оруулна.Сототой уулзсан, олон цаг  ярьсан, бүүр найзууд болсон, энэ зууны гайхамшигтай ухаантай хүн гэж гайхуулна. Намайг Дорнодоос ирхэд Мягмарсүрэн Өдрийн сонины ерөнхий эрхлэгч Эбээ  улс төрийн талаар шинэ юу ярьж явна гэж илүү үгэнд дурлахад  би мэдэхгүй ээ мэдэхгүй Сато гэж нэг их ухаантай   Америк багштай бараг аав хүү  болсондогоо   гэснээс хойш Эрнандо Де Сото гэдэг хүнийг “Элбэгээгийн аав “гэдэг  байв.

    54544 46
  • 2010 оны 2 сарын 12

    Монголчууд бүгд мэддэг “Муушиг” гэдэг  хөзрийн тоглоом байдаг даа. Энэ тоглоомоор жишиж үзэх юм бол намын даргагүй Ерөнхий сайд Сү. Батболд зүгээр л түүз ”хамгийн том тамга хөзөр”гүй   байж “шалдан ноён” той муушгинд орлоо гэсэн үг. Шалдан ноёнтой тоглоомонд орно гэдэг хаанаас нь ч хөшсөн мушигсан баараггүй унана. Шалдан ноёнтой Засгийн газрыг хэзээ яаж унагахаа наян жил улс төрийн хөзрийн  ширээний ард суусан МАХН-ын хашир  муушигчид сайн мэдэж байгаа. Намын дарга  ялангуяа  ялсан намын даргын албан тушаал гэдэг бол парламентийн засаглалтай улс оронд тамга хөзөр тийм ч байх дүрэмтэй. С.Баяр Сү.Батболдод Засгийн газрыг толгойл гэж шалдан ноён атгуулчхаад намын даргын албан тушаалын тамгаа түүзээ аваад алга болов. Түүзгүй шалдан ноён одоо яах вэ. Өнгөрсөн сонгуулиар ард түмэн  муушигний  таван хөзөр хуваахдаа МАХН-д ёстой завсаргүй идэх таван “том”ыг хуваасан юм.

    66248 85
  • 2010 оны 2 сарын 10

    Хятадууд олшров гэнэт олшров гэж хаа сайгүй бухимдана. Хаа л бол хятадууд. Би чинь Эрээнд  явж байна уу, Улаанбаатарт явж байна уу зарим үед мэдэхээ бүр болив. Богд–Ар хороолол гэхэд Хятад оршин суугчид Монголоосоо  хоёр дахин олон. Дорнод, Баянхонгорын уудам талаар ч хятадууд, Налайх, Эмээлтээр ч дүүрэн хятадууд. Нэг үе “Монголд  Оросууд л хог шиг элбэг” гэдэг байв. Оросууд манайхыг эзэлж байх үедээ зөвхөн цэрэг нь манай хүн амтай тэнцэж байсан гэдэг. Одоо бол” Хятадууд ёстой шороо шиг элбэг”  болж. Дэлхийн том хотуудад хятадуудын оршин суудаг газрыг нь тусад нь байгуулж түүнийгээ “Чайна таун” хятад хороолол гэж ялгадаг.

    100639 129
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.