Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2010 оны 3 сарын 29

    Саяхан төрийн ордонд Монголын уул уурхай эрхлэгч компаниудын захирал, геологи, ашигт малтмалын салбарын эрдэмтэд  цугларлаа. Тэд ашигт малтмалын салбарыг улс төрөөс ангид байлгах ганцхан хүсэлтэйгээ сэтгүүлчдэд тайлбарлаж ядаж байв. Би бодохдоо уул уурхайн салбар Авирмэд гэдэг ганцхан эрдэмтэнтэй, Хурц гэдэг ганцхан сайдтай юм байна даа. Тэр хоёр манай тал эх орноо хамгаалагч. Бусад нь дайсны тал эх орноо харийханд худалдсан гэж төсөөлж байв. Гэтэл уул уурхай  ашигт малтмалын салбарт өндөр мэргэжилтэй  залуу хөгшин эрдэмтэд байдаг юм байна. Харин энэ салбарыг мэргэжилтэнгүүд нь аль хэдийнээ мэдэхээ байжээ. Нэг бол улс төрчид мэддэг. Нэг бол янз бүрийн хөдөлгөөнийхөн  уул уурхайг удирдаад удаж байгаа гэнэ. Уул уурхай ашигт малтмал гэдэг уг нь мэргэжлийн, бүүр нарийн мэргэжлийн шинжлэх ухаан юм гэнэ.

    51541 45
  • 2010 оны 3 сарын 22

    Хилийн цэрэгийг ард түмэн итгэж харийн тэрэмгийллээс  хил хязгаараа хамгаалж амар амаглан байлга гэж байгуулсан байдаг. Тэгээд тэдэнд буу сум галт зэвсэг тавьж өгдөг. Гэтэл өнөө хилийн цэрэгүүд маань сав л хийвэл хоорондоо буудалцаад офицерээ хөнөөгөөд гардаг байгаа. Ардчилсан намд түүний томчуудад ч гэсэн намын нөхөд нь  ард иргэд  итгэж байдаг юм. Монголын ардчилсан хувьсгалын үнэ цэнэ ололт амжилтыг хамгаалж, эрх чөлөө ардчиллын туг болон  яваарай гэсэн ганцхан итгэл ардчилсан намд хойшид ч оногдсоор байх болно. Гэтэл ардчилсан намын томчууд хоорондоо хилийн цэрэг шиг буудалцаад гардаг байгаа. Жишээ нь  Д.Эрдэнэбат.| Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга| Манай урдаа барьдаг цөөхөн улс төрчдийн нэг. Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, О.Магнай иргэний хөдөлгөөний удирдагч, ардчилсан намын залуу халаа.

    57274 17
  • 2010 оны 3 сарын 15

    Ардчилсан намын тухай өдий хориод жилийн түүхэнд шүүмжлэлт өнгө аястай өгүүлбэр тавьж хир халдааж байгаагүй юмсан. Харинч энэ намын гишүүд дэмжигчдийг дээр дооргүй МАХН гэдэг улс төрийн том мангаст бариулчихвий гэсэндээ чадахын хирээр өмөөрч хамгаалж олонч удаа цагдаа шүүхийн  хаалга татаж явлаа. МАХН гэдэг улс төрийн хар мангас ардчилсан намыг бага балчирт нь барьж идэж чадаагүй. Учир нь МАХН ардчилсан намд хайртайдаа биш үзэл бодолдоо үнэнч  зориг зүрхтэй  шудрага гишүүд дэмжигчидтэй байснаас дийлдэдгүй байв. Гэтэл ардчилал эрийн цээнд хүрсэн хорин жилийн дараа  коммунист дэглэмд дийлдээгүй ардчилсан нам өөрөө өөрийгөө хорлож байна. Бүүр тодруулбал Ардчилсан нам амиа  зугуухан егүүтгэж байна. Цусаа байнга сэлбэж байхгүй бол нам үхэж байгаагийн тэмдэг. Тэгвэл ардчилсан нам цус нь гүйхээ байж мөнгө гэдэг амь тариагаар өөр дотроо тэс өөр бүлгийн цус сэлбээд байна. Өвчтэй хүнийг эдгээнэ гээд өөр бүлгийн цус хийвэл яадаг билээ шууд л чадхийдэг биздээ. Ардчилсан нам яагаад нийгэмд нэр хүндээ алдав.

    42322 8
  • 2010 оны 3 сарын 2

    Төрийн эрхийг бүрэн барина гэдэг ерөөсөө л төрийн өдөр тутмын ажлыг Монгол даяар хормын төдий ч гацаахгүй явуулах нүсэр харилцааг зохицуулна гэсэн үг.Зөвхөн ийм ажилд гацаа саад болохгүйн тулд л Намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гэдэг гурван том албан тушаалыг нэг хүнд овоолж байж төрийн машиныг бүрэн бүтэн хөдөлгөж хяналтандаа авч чаддаг. МАХН-ын дарга С.Баяр онолын хувьд ч практикийн хувьд ч үүнийг дээд зэргээр мэддэг ч, хэрэгжүүлдэг ч улс төрч. Баяр анх засгийн эрхийг авахдаа намынхаа ээлжит бус их хурлыг М.Энхболдоор зарлуулж байгаад эхлээд намын даргын ажлыг авсан.

    58114 90
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.