Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6 сарын 23
  • 2010 оны 4 сарын 22

    Яг үнэндээ бол иргэн надад Ерөнхий сайд, хотын дарга, дүүргийн дарга аль аль нь хэрэггүй л дээ. Хэрэггүй гэдэг нь тэдэнтэй уулзах шаардлага байхгүйгээр барахгүй хэрэв уулзах гэж санавал энэ яваа насандаа чадахгүй биз. Том дарга нар надад хэрэггүй юм гэхэд төрийн үйлчилгээ бол хэрэгтэйгээр барахгүй миний гэр ороны дэргэд  бүүр ойр байх ёстой.  Хотын даргаас, дүүргийн даргаас илүү хорооны дарга, хорооны цагдаа, хорооны эмч бол аягүй их хэрэг болно.

    46221 27
  • 2010 оны 4 сарын 20

    Шинэ зууны залуучууд түүнийг бараг тоохгүй байхаа даа. 1960-аад оны үед М.Цэдэндорж гэдэг сэтгүүлч, яруу найрагч,орчуулагч, соён гэгээрүүлэгч зовж амьдарч,бичиж  туурьвиж байв. Одооч гэсэн түүнийг эргэн унших сайхан байна.Улс төр эдийн засаг гүн  ухааны  яруу найраг нь тун сонин.”Мөнгө төгрөг хэрвээ модонд ургадаг байгаад тэр нь намрын навч шиг хийсдэг болэнэ орчлон юу болохсон болоо” гэнэ.

    51646 44
  • 2010 оны 4 сарын 14

    Улсын сургуулиудын удирдлага,  багш нар  жагсав. Улсын эмнэлэгийн дарга, захирал, эмч сувилагч, асрагч  нар жагсав. Улсын цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчид тэмцэв. Цагдаа жагсана гэж айлгана. Зэвсэгт хүчин жагсана гэж сүрдүүлнэ. Бүгд ажил хаяна гэнэ.Улсын өмчөөр ажил явуулж амь зууж байгаа байгууллагуудаас арайтай л Ерөнхий сайдын танхим нь ажил хаяж цалин нэмүүлэх шаардлага тавьсангүй. Төрийн өмчийн бүх  албан тушаалтан 140 мянган хүн цалингаа дөрөв дахин нэмүүлэх хүн бүр сард 1000 доллорын цалин авах, Оюутолгойн гэрээг хүчингүй болгох, Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байна.

    47481 39
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.