Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2010 оны 10 сарын 25
    Азийн нэг  жижиг орон Монгол Улс коммунист дарангуйллыг халан ардчиллын замыг сонгон авлаа гэсэн сайн мэдээ дэлхийн сонорт хүрч гайхуулж  байсан маань хорин жилийн тэртээ өнгөрчээ. Энэ үед  өндөр хөгжилтэй хийгээд хөгжил дорой олон улс орон үнэхээр талархаж Монгол Улс улс төрийн шинэчлэлтээр Азид байтугай Европт гайхагдаж  Оросоос хол түрүүлж явна гэж дуу алдаж байсан юм. Гэтэл өнөөдөр ардчиллаараа гайхуулж явсан Монгол Улс газрынхаа эрдэнэс баялгаар, ард түмнийхээ туйлын ядуугаар гайхуулах боллоо. Олон том гүрнүүд  энэ улс орны ардчиллын үйлсэд туслая гэхээсээ илүү жаахан баялгаас нь хүртэлцэе гэж өрсөлдөж эхэлжээ. Тэд уралдаж байна. Ингэж манай улсын улс төрийн шинэчлэлд тусалж байсан том  улс орнуудын эдийн засгийн сонирхол нь илт давамгайлаад ирэв
    20783 24
  • 2010 оны 10 сарын 18
    МАХН бага хурлаа хийж тун удахгүй их хурал нь хуралдаж, эдийн засгийн том том төслүүд батлагдаж, атрын аян амжилт олж  байна. Харин эрх баригч МАХН Н.Энхбаяраас бусад хүний нүдэн дээр бол 2008 оны УИХ-ын сон­гуулиас хойш шинэчлэгдэж чадаж байна гэсэн үг. МАХН-ын дарга нь байсан С.Баяр намынхаа унасан нэр төрийг аврахын тулд өөрөөсөө эхэлсэн юм. Тэрээр 2008 оны цуст сонгуулиас нэр бүтэн салахын тулд намын даргынхаа албанаас өөрөө татгалзаж чадсан. Энэ үеэс эхлэн Ардчилсан нам хүнд байдалд орсон.
    21406 20
  • 2010 оны 10 сарын 12
        Шашны утгатай нэг зохиолд гаднаас нь хархад бурханы дүртэй сайхан ээж байсан тухай гардаг юм. Түүнийг ард  иргэд бурханы ээж шахуу санаж хүндэлдэг байв.  Бүгдээрээ түүнд ээж гэж итгэж бүгдээрээ түүнийг шүтэж бүгдээрээ түүнд залбирч бүгдээрээ түүнийг сонгодог байв.Харамсалтай нь  тэр сайхан ээжийн төрүүлсэн хүүхэд бүр” үр могой” болон хувираад байдаг байжээ. “Үр могой төрөөд томронгуут эргээд ард иргэдээ бүүр төрүүлсэн ээжээ ч барьж иддэг.Ийм үр могойн дуулийг уншаагүй хүн бараг байхгүй биз. Үр могойг дарахын тулд үр могой болгоныг дарах төдий биш түүний ээжийг зайлуулах хэрэгтэй болдог гэнэ.
    41335 35
  • 2010 оны 10 сарын 4
    МАХН нэрээ солих гэнэ, үзэл баримтлалаа солих гэнэ. Хувьсгалт (ком­мунист гэж дэлхийд ойлгогддог) гэсэн үгнээсээ  татгалзаж байгаа юм бай­­х аа. Яамай даа, хо­риод жилийн дараа ч гэ­сэн ойлгодоггүй юмаа гэхэд ичиж байгаа хэрэг. Гэтэл бүүр зуугаад жи­лийн өм­нө анх үүссэн МАН (Мон­гол Ардын Нам) нэрийг авна гээд шаагицгааж байна.
    32452 20
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.