Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2010 оны 11 сарын 29
    Дэлхийн улс орнуу­дын дайтай хөгжье дэвшье гэхэд Монгол Улс нэг л зүйлээрээ яах арга­гүй дутаад байдаг юм. Энэ бол хүний тоо. Дэн­дүү том газар нутагт хэтэрхий цөөхүүлээ амьдардаг. 1920-иод онд  бид дөнгөж 600 мянга хүрэхтэй үгүй­тэй бай­сан. Энэ үед Мон­гол маань мөхлийн ир­мэгт ирсэн. Урд хойд хоёр хөршийн үе, үеийн улс төрийн бодлогод "Чингэ­сийн Монголыг олшруулж болохгүй" гэдгийг түүхэн сур­гамжаараа яс махан­даа тул­тал ойлгож байв. Оросын цагаан, улаан хаадууд ч үүнийг мэддэг. Хятад, Ман­жийн үе, үеийн эрх баригчдын зүр­хэнд шар ус хуруул­сан нь монголчууд байв. Үеийн үед энэ хоёр ул­сын бодлогоор Монгол Улс Москва,  Бээжин­гийн хооронд "Бөмбөг шиг ши­дэгдэж" байжээ. Түүхийн тур­шид хоёр том гүрэн Монголыг бие биендээ бараг л падаан бичээд олгочихдог байсан юм. 1990 оны Ардчилсан хувьс­гал хүртэл манайх "тоглоомын тусгаар тогт­нолтой" улс орон байсан болохоос  улсынхаа тө­рийн бодлогыг ард түм­нийхээ идэж уухыг өөрөө шийдэж үзээгүй явсан гашуун үнэн бий.  
    24136 28
  • 2010 оны 11 сарын 23
    Манай төр засаг цаг­даа­гийн­хан нэг л юмыг ерөөсөө мэддэггүй юм. Тэр мэддэггүй юм нь юу вэ гэвэл хүн хулгай хийж болдоггүй, төр нь,  тө­рийн цагдаа нь зээр буудаж байгаа юм шиг (Долоон са­рын нэгнийг санаж бай­гаа бол Г.Д) жагс­сан иргэнээ онилж байгаад буудан хо­роож болдоггүй гэдгийг мэд­дэг­гүй юм. Айлын хониноос хонь хулгай хийж болохгүй. Хэрвээ хулгай хийвэл хэн гуайг ч шийтгэнэ. Бүлэг­лэн зохион байгуулалт­тай мал хулгай хийсэн бол 10 жилээр шоронд суулгана гэдгийг сайн мэддэг. Тий­мээс ч Мон­голын бүх ялтангуудын тавин хувь нь малын хул­гайчууд байдаг байна. Хүн хулгай хийвэл мал хулгай хийснээс илүү хүнд гэмт хэрэг гэдгийг л ерөөсөө төр засгийн том­чууд нь ч, цагдаагийнхан ч, ард иргэд ч мэддэггүйн олон жи­шээ бий. 2000 оноос арай өмнөхөн бүх хүн най­маанд явдаг бай­лаа.
    23569 22
  • 2010 оны 11 сарын 15
    Улс төр гэдэг айл гэр шиг байх юм. 2008 оны сонгуулийн дараа зуны дэлгэр сайхан цаг талийгаач өвгөн МАХН гуай юу болсон юм бүү мэд их л сайхан ааш гаргав.  Уг нь хорин жилийн өмнөөс л МАХН Ардчилсан намынхныг үзэж чад­даггүй байсан юм. МАХН Ардчил­сан намынханд яг л траншейны хүүхдүүдийн архичин хойд эцэг, эх шиг ааш гарган, зодож, нүдэж, балбаж, хөөж тууж алахаас наа­гуур шоовдорлон өсгөсөн дөө. Ардчил­сан намын хувьд багаасаа бал­буул­­саар эцэг эхдээ өс санасан зөрүүд хүүхэд шиг  зан гарган том болж төр барьж байгаад "алаад өгнө өө" гэж шүд зуун бойжсон.
    23471 13
  • 2010 оны 11 сарын 8
    Монгол төрийн толгойд ная гаран жил суусан МАХН гуай 2010 оны арваннэгдүгээр сарын 5-наас арваннэгдүгээр сарын зургаанд шилжих шөнө төрүүлсэн үр хүүхдийнхээ гараар зуурдаар наснаас нөгчлөө. МАХН гуай 1025 онд коминтерн (коммуннист интернациональ), большевик намын удам Оросын хувьсгалч Ленин, Сталин нарын гадаад улс дахь ууган хүү болж Монгол Улсад мэндэлсэн юм. МАХН гуай бол улс үндэстнийг үй олноор нь устгасан улс төрийн томоохон гэмт хэрэгтнүүдээс хамгийн урт насалсан нь байлаа. МАХН гуай анх эзэн хаанаа алж төрийн эрхэнд гарсан Орос эцгийнхээ туршлагыг хэрэгжүүлэн Монголд мэндлэнгүүтээ л муу үйл эрхлэн цусан зам татуулсан түүх бий.
    26313 55
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.