Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 12 цаг 58 минут
  • 2010 оны 12 сарын 28

    Монголчууд бид ямар нэгэн баяр бий болгон тэмдэглэж, ууж идэх та­лаар ер нь хэнээс ч ду­тахгүй улс. Харин ганцхан тэмдэглэх дургүй баяр нь  Тусгаар тогтнолын баяр юм уу даа. Улсынхаа тус­гаар тогтнол, эрх чөлөөнд дургүй хүмүүс манайхан юмуу гэхээр үгүй ээ. Би Монгол хүн, хөх толботой, моринд дуртай, эзэн Чин­гэс, Богд хаан, Мон­гол Улс мандтугай, би бол эх оронч хүн бусад нь урвагч гээд л цээжээ бал­баж тусгаар тогтнолдоо хайр­тай гээд л гадаа­дынхныг занаж зүхнэ. Монголчууд бидний хам­гийн томоор тэмдэглэх ёстой жинхэнэ тусгаар тогтнолын баяр маань жил бүрийн арван­хоёр­ду­гаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд тохиодог.
    32165 40
  • 2010 оны 12 сарын 22
    Нэг. Алмазтай хүн амар байж болдоггүй.

    1990 оны ардчилсан хувьсгал хийгчид тэр их агуу үйл хэрэгийн төлөө явсан бүхэнд хэдэн зүйл аминчлан захимаар байна. 1990 –ээд оны үед Монголын газрын доорхи баялагийг нь гадаадынхан мэдэх нь битгий хэл газрын дээр байгаа Монгол  улсыг бүтэн нэрээр нь дэлхий мэдэхгүй “Оросын колони Монгол” улс  гэдэг байлаа.  Колони улс байсан нь үнэнл дээ.Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Азидаа байтугай дэлхийд хоёр дугаарт байсан коммунист дэглэмтэй Монгол, Ардчилсан Монгол болсон. Ардчилсан Монгол болсон нь магадгүй” Монголын ард түмний хувьд Оюу толгой таван толгой, Таван толгой, Эрдэнэт”ээс илүү баялаг юм.
    21700 35
  • 2010 оны 12 сарын 14
    Их талын нүүдэлчдийн амьдра­лын хэв шинж өөрчлөгдөж байна. Тэнд "казино" бий болжээ. Төр засаг иргэдээ тоолж сар бүр 21 мянган төгрөг олгохоор болж ингэж өгнө, тэгж өгөх юмсан гэж мунгинаж байх зуур нөгөө олгогдоогүй бай­гаа 21 мянган төгрөг маань "нүү­дэлчдийн казино"-д аль хэдийнээ эргэлтэд оржээ. Энэ тухай өгүүлсү.
    25921 34
  • 2010 оны 12 сарын 8
    Жилд ганц удаа ч гэсэн  нүглээ наманчилж ядахдаа нүгэл нэмж  хийдэггүй өдөр нэг л тохиодог буддын шашны ёс бий. Энэ өдрийг зулын хорин таван гэдэг. Энэ өдөр хүний битгий хэл амьтны амь тэвчиж, өвлийн идшээ хийхдээ хүртэл зулын хорин тавнаас өмнө багтааж ,зул хүж болж, цагаан хоол идэж, мацаг барина. Энэ их буяны үйл нь аль хэдийнээ шашны ёсноос  хальж бараг үндэсний ёс уламжлал болсон юм.
    23912 21
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.