Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2011 оны 1 сарын 31
    Д.Бодоо. Том нийтлэлч байсан болхоор хэлсэн үг бичсэн нийтлэл, явуулсан захидал нь түүнд хүлээлгэх ял болсон байна. Ерөнхий сайд Д.Бодоо тэр үеийн “Уриа” сонинд үс гэзэгний хэрэгслэлийн тухай өгүүлэл бичжээ. Өгүүллийн гол утга нь “ Шинэ тутам Ардын нам ардын засаг мөнгөгүй ядарч хуруу хумсаа хугалж ядаж байхад  Манжийг дагасан ноёд фёодлуудын эхнэр хүүхнүүдийн толгойн гоёл зүүлт нэг эхнэрийн толгойн хэрэгсэл гэхэд ардын засгийн сургууль байгуулах хэмжээний мөнгө болно. Эхнэр хүүхнүүдийн үсийг тайрч толгойн хэрэгслэлийг төрийн санд тушаасан ч яадаг юм гэж бичсэн байна. Коментернүүд, хожмын МАХН-ын түүх гуйвуулан зохиогчид үүнийг Д.Бодоо сайд эхнэр хүүхнүүдийн гэзэг хяргасан галзуу хүн мэтээр уран сайхны “Өглөө “кинонд үзүүлснийг санаж байгаа байх түүх ингэж л гуйвдаг байж.
    54873 365
  • 2011 оны 1 сарын 25
     Нийгмийн сэтгэлгээ, ухамсар, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл бүгд өөрчлөгдөж байна.Одоогоос хориод жилийн өмнө энэ нийгмийг чинь 1950-1960 онынхон тодорхойлж байсан. Тэд коммунист дэглэмийг нураахаар  босч, тэднийг ард түмэн дэмжиж шинэ хуучин  хэмээн хоёр талцаж үзэж тарж байв. Харин өнөөдөр бүх л салбарт 70-80 онынхон зонхилон гарч иржээ. Харин улс төрийнхөн шинэ үеэ яамархан  хүлээн авч байгаа юм бол. Өмчтэй , боловсролтой болсон далаад онынхон урд үеэсээ шал өөрөөр сэтгэж харж байна. Юм бүхнийг өөрөөр харж урьд үеэ түрж байна. Энэ нь энгийн мөртлөө ганцхан зүйл дээр илэрдэг юм. Тэд өмчийг ч мөн өмчийн эзнийг ч шүтэх болжээ.
    23450 47
  • 2011 оны 1 сарын 10
    Юм савнаасаа хали­на, хэмжээнээсээ хэтэрнэ гэж байх юм. Хаа л бол хаа ална, хядна, зэр зэв­сэг цуглуулцгаая, босц­гооё, иргэний дайн хийц­гээе гэж уриалан дуудаж, занан зүхэх  боллоо. Нэг хоёрын зэрэг байсан мэд­рэл хагастай хүмүү­сийг зоригжуулан зохион байгуулж турхирдаг улс төрийн өс хонзон сана­сан бүлэглэл, зөвхөн тэд­нийг гарган үзүүлж сур­тал­чилдаг хэвлэл мэ­дээл­­лийн хүчирхэг групп бий болжээ. Улс орныг иргэний дайнд уриалсан ийм хар хүчин төрөөд байгааг хал зовлон үзсэ­нээрээ хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл харж анхааруулан "Хүчирхийлэлгүй Монгол Улсын төлөө" гэсэн нийт­лэлээрээ ард түмэнд   түг­шүүрийн харанга дэлд­жээ. Саяхан "Гал үндэс­тэн"  нэртэй холбоо нэгэн ухуулах хуудас "сонин" гаргажээ.
    27685 116
  • 2011 оны 1 сарын 4
    Монгол улсад хамгийн мундаг ямар ч сонгуулиар дийлдэдгүй, улам хүчээ аван, саадгүй төслийнхөө хүчин чадлаасаа хэд дахин давуу ажиллаж  “мөнгө үйлдвэрлэж” байгаа нэгэн аварга машин байдаг. Энэ бол хуулийнхан эд ангиуд нь болсон  авлигалын машин юм. Авлигын энэ аварга машиныг Монголын бүх   хуулийн байгууллагууд тэдгээрт ажиллагсад дээшээ яваад УИХ засгийн гишүүд эрэг шураг араа шүднээс нь эхлээд моторыг нь хүртэл бүтээж бүрдүүлсэн байдаг.  Бүүр нарийн задалбал авлигын машиныг 424 прокурор, 428 шүүгч,мөрдөн шалгах эрх бүхий дөрвөн байгууллагын 450 мөрдөн байцаагч бий болгоно. Бас эдэнд баахан хулхи голдуу иргэдээс мөнгө салгах гэсэн  1050 өмгөөлөгч угсралтанд орж ажиллана.
    28063 85
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.