Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2011 оны 2 сарын 28
    1921оны өвөл, хавар  Монголд  хууль ёсоор , дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр Богд хаант Монгол улс, хааны зарлигаар байгуулагдсан Манзушир хутагт  Цэрэндоржийн засгийн газар ажиллаж байв.
    29638 54
  • 2011 оны 2 сарын 18
    Монголын улстөрч хуульч, түүхчид хамгийн анхны Үндсэн хуулийг 1924 оны Үндсэн хууль гэж магтан дуулахаас биш 1921 онд Богд хаан, Ардын намын анхны Ерөнхий сайд  Д.Бодоо нарын боловсруулсан "Үндсэн хууль"-ийн тухай өдий хүртэл ам ангайдаггүй юм. 1921 онд Д.Бодоо Ерөнхий сайд болонгуутаа "Улсаа улс шиг улс болгохын тулд, гадаадын дайс­нуу­даас улс үндэстэн юугаа хам­гаалахын тулд юуны түрүү дэлхийн олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх  Үндсэн хуультай болох явдал юм" гэсэн зорилт тавьжээ.  Энэ тухайгаа алс Америк улсад ч мэдэгдэж албан бичиг явуулсныг судлаач Равдангийн Болд АНУ-ын архи­ваас олж "Монголын тусгаар тогт­нол ба АНУ" гэдэг номондоо тавьж олон уншигчдын хүртээл болгожээ. Ерөнхий сайд Д.Бодоо анхны Үндсэн хуулийн ажлын хэсгийг өөрөө ахалж байсан.
    30611 93
  • 2011 оны 2 сарын 14
    Цэргийн зөвлөлийн гишүүн сайд жанжин Д.Сүхбаатарын ту­шаалаар Ерөнхий сайд Ардын намын дэд дарга Бодоо, Тэргүүн шадар сайд Чагдаржав нарыг баривчлан сургагч Сорокин дөр­вөн удаа эрүүдэн байцаасан байдаг. Ардын намын анхны Ерөнхий сайд асан Бодоо нарт хилс хэрэг тулган байцаасан протоколынхоо төгсгөлд гарын үсэг зуруулалгүй хурууны хээг нь даруулсан байх юм.
    45220 68
  • 2011 оны 2 сарын 7
    Оросууд ч, монголчууд ч одоо л нэг юм коммунист дарангуйллын дэглэмийнхээ хор уршгийг хагас дутуу ойлгож эхэлж байна. Орос оронд нэг талаас ашиг орлогоо эн түрүүнд тавьсан этилийн спирт, цагаан архи үйлдвэрлэгчид, оли­гархиуд, нөгөө талаас цэвэр  эти­лийн спирт түүгээр хүйтэн техно­логиор водка үйлдвэрлэгчдийг (Сталины химийн зэвсэг үйлдвэр­лэгчид Г.Д) гэж нэрлэсэн сэхээт­нүүдийн хооронд дайн болж бай­на. Гэвч Орос улсын төсөвт толгой эргэм мөнгө тушааж төрийг ха­хуульд­даг учраас хүйтэн техноло­гиор водка (цагаан архи) үйлдвэр­лэгчдийн талд өнөөдөртөө ялалт байна. Одоогоор цөөнх болоод байгаа водка үйлдвэрлэгчдийг хориглох талын тавьж байгаа үндэслэлээс танилцуулъя.
    47117 54
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.