Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3 сарын 24
  • 2011 оны 3 сарын 28
    Ардчилсан нам үүсэн байгуу­лаг­даад УИХ-ын сонгуульд дан­гаараа бол нэг ч удаа ялж үзээгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд бол ялж үзсэн. Орон нутгийн сон­гуульд ялангуяа Улаанбаатар хотод бол тогтмол будаа, 20 жил үсгүй хусуулсан түүхтэй. Гэхдээ л иргэ­дийн итгэлийг хүлээж чад­даг том нам. Ардчилсан нам  ялагдаад л урагш­гүйтээд л явахад ард тү­мэн итгээд л санал өгөөд байдаг. Бөхөөр зүйрлүүл­бэл Ар­дын нам унагаад, Ардчил­сан нам унаад сурчихжээ. Намын том жижгийг нэг тодорхой тоон хэмжүүр хүний нөө­цөөр хэмждэг.
    21364 0
  • 2011 оны 3 сарын 21
    Хэдэн жилийн өмнө Н.Энхбаяр, талийгаач МАХН хоёр ид гялалзаж явсан үесэн.  МАХН 300 000 мянган гишүүнтэй, манай намын нэр хүндийг гутаасан нийтлэл бичлээ гээд нэг гишүүн 1000 төгрөг нэхэмжилж байна. Бүгд 300 сая төгрөгийг миний танил сэтгүүлчээс гаргуулах гэж шүүхдэж билээ. Тэгсэн чинь шүүх МАХН-ын даргаас 300 мянган хүний гарын үсэг цуглуулаад нэхэмжиллээ бич та бол МАХН-ын нэг л гишүүн гээд өргөдлийг буцаав. Тэгээд манай хүн 300 сая төгрөгийн төлбөрөөс амь аврагдав. Тэр үеэс хойш МАХН ганц гишүүнтэй бусад нь бол дэмжигчид гэж Н.Энхбаяр ойлгодог болсон юм. Үнэхээр МАХН ганц гишүүнтэй бусад нь дэмжигчид хийдэг үе байсан юм хуна. МАХН парламентийн сонгуулиар суудлаа олон болгосон ч цөөхөн болгосон ч ялгаагүй ганцхан ширхэг гишүүнтэй юм шиг нэг л хүнийг нэр дэвшүүлдэг байлаа. Ерөнхий сайдад томилно  Энхбаяр, УИХ-ын даргаар сонгоно  Энхбаяр, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ Энхбаяр байв.
    21903 0
  • 2011 оны 3 сарын 14
    МАХН–ын дарга байсан Н.Энхбаяр МАХН-ын нөхөдөө гишүүд дэмжигчтэй нь устгах, Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан Ардчилсан намынхныгаа гишүүд дэмжигчидтэй нь устгах хувьсгал хийнэ гэнэ.Энхбаяр, Энхсайхан нар буюу товчилбол хоёр Энхийн хувьсгалын онол иш нь боловсрогдож, цэрэг цуух татаж , жижиг нам,  олон янзын хөдөлгөөнүүдийг нэгтгэж ард иргэдийг бослогодзэвсэгт уриалаад байдаг боллоо. Уриалаад зогсоогүй төр засгийн эрхийг сонгуулиар бус хувьсгалаар авна гээд авсан хойноо байгуулах шинэ  төрийнхөө  үндсэн хуулиа хүртэл танилцуулав. Тэд одоо зэр зэвсэг олох,байлдах цэрэг цуглуулах, гадаад орноос тусламж  хүсэх л үлдлээ.Монгол орны түүхэнд уг нь бүх төрлийн хувьсгал хийгдсэндээ.
    22155 29
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.