Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3 сарын 24
  • 2011 оны 4 сарын 25
    Сонгуулийн хуулиа батална гэж ёстой хонх, дамар, лам гурвын үлгэр болоод байна. Хонх нь дуу­гарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг, хоёулаа дуу­гарахаар лам нь таг гэдэг биз дээ. Хоёр том нам хоёулаа намын­хаа нэ­рээр санал авах пропор­циональ руу орно гэж тохирч бай­сан юм. Ард­чил­сан нам "пропор­цио­наль" руу явна гэхээр Ардын нам таг, Ардын нам пропор­цио­наль руу явна гэхээр Ардчилсан нам таг, хоёулаа тохи­роод про­порциональ руу явна гэхээр жалга довоо аргадаж гарч ирдэг сул­хан гишүүд нь гэдийгээс­тэй байсаар өдий хүрэв дээ. Нэр хүнд сайтай, элдэв хэл аманд ороод байдаггүй шинэ залуу, гэхдээ олонд танигдсан лидерүүд гишүүдийн хувьд про­пор­циональ тог­толцоог авахад айх юм алга гэж тооцож байна. Харин жалга, дов, нутаг ус, уул овоогоо аргадаж байж гарч ирээд сурчих­сан хижээл гишүүдэд про­пор­цио­наль тогтолцоо халтай гэж тоо­цоолж уг хуулийг зуураад байгаа юм. Гэвч сонгуулийн хуу­лийг өөрч­лөхөөс аргагүй байдалд эрхэм гишүүд орсон. Учир нь тойрогтоо ажилласан ч гэсэн ажил­лаагүй эргэж очоогүй ч гэсэн эрхэм гишүүд  бо­лон УИХ-ын нэр хүнд сайнгүй байгаа. Тойргийг бүүр жижигсгэх нь цөөхөн сонгогчийг юугаар ч ха­маагүй худалдаж аваад санал өгүүлчих аюултай.
    21371 16
  • 2011 оны 4 сарын 19
    “Таван толгой”-н нүүрсний ордоос ард иргэддээ 10 хувийг нь олгосон. Энэ 10 хувиас надад 536 хувьцаа оногдоно. Энэ бол миний хөрөнгө. Эх орны минь хишиг, эрдэнийн хувь. Багадахгүй ээ. Чамлаж суухаар чанга атгана. 536 хувьцааг 500 сая төгрөг болгож болно. Би ингэж боддог юм. Тэгсэн чинь миний нөхөр над руу дайрч байна. Үхсэн хойноо 10 хувь, 536 хувьцаа гэдэг чинь нэг муу цаас, Цаадуул чинь эх орноо хятадад худалдчихсан /УИХ засгийн газрыг хэлж байгаа юм Г.Д /,Өөрсдөө хуваагаад идчихсэн гээд л надтай маргаж, хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураах, тэднийг зайлуулах “Энхбаярын цоохор хувьсгалчдын онол”-ыг хэрэгжүүлнэ гэж зүтгэв.
    21133 28
  • 2011 оны 4 сарын 11
    Сонгууль гэдэг бол төрийн эрх мэдлийг авахын төлөөх тулаан. Ардчилсан нийгмээс өмнө бол бүүр жинхэнэ цуст тулаан, хуй­вал­даан, тэмцэл, дийлсэн нь дийлдсэ­нээ дай­ны цагийн хуулиар цээр­лүүл­­дэг байсан юм. Харин одоо  олон ардын санал авч ялсан  нам нь төрийн эрх барьж ялагдсан нам нь дараагийн тулаанд ялахын төлөө бэлт­гэл ажлаа амжуулж сөрөг хүчин гэгдэж үзэлцэж байдаг олон улсын дэг жаягтай. Гэтэл 2008 оны сонгуульд МАН-ын С.Баяр гэдэг жанжин өөрийнх нь нам нь олонхи болж ялсан атал Ардчил­сан намыг удир­даж байсан дарга нарт албан тушаал өгөөд олзлоод ав­чихав.
    25921 14
  • 2011 оны 4 сарын 4
    Саяхан маш том томилгоо чимээгүйхэн хийгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Г.Мөхбаярт  Нийслэлийн МАН-ын дарга гэсэн хүнд ачаа / ялыг/  давхар үүрүүлэв. Г.Мөнхбаяр одоо “бүхнийг фронтод” гэгчээр бүхнийг намын ялалтын үйл хэргийн төлөө зориулна.  Орон нутгийн сонгуульд 20 жил ялагдаж үзээгүй түүхийг хадгалж чадах юм бол мань эр Монгол Улсын Ерөнхий сайдын дараагийн албан тушаалд очиж “ямбыг нь эдэлнэ.”  Хэрвээ ялагдах юм “ял”-ыг нь үүрнэ. Нийслэлд МАН эртнээс бодлогоо хэрэгжүүлж, сонгуульд орох хүч хөрөнгийг нь хангалттай базаажээ. Бас нийслэлийн сонгуулын бэл бэнчингээр хойтон явагдах сонгуулын мөнгө угаалт, мөнгө босголтын дүнг тооцож болно. МАН-ын дарга Сү.Батболдын тойрог буюу Сүхбаатар дүүрэгт гол анхаарлаа хандууллаа.
    21623 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.