Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2011 оны 5 сарын 30
    Сонгуулийн хууль бас л өөрч­лөгдөж шинэ хуулиар ирэх жилийн бүх шатны сонгууль явагдана. Энэ хуулийг тэсч ядан хүлээж хувь заяагаа шийдүүлэх гэж байгаа хүмүүс бол мэдээж сонгогдож, томилогдох бүх шатны албан тушаалтан буюу азаа үзэгсэд юм.

    УИХ-ын гишүүний 76 орон тоо гарахад хамгийн дээд тал нь 16 намын 1204 нэр дэвшигч гарч байсан инээдтэй түүх байна. Орон нутагт бол бүр алаад өгнө. Хот, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7500 орчим  суудлын төлөө бие даагчтайгаа нийлээд 30 гаруй мянган хүн депу­тат болох санаатай өрсөлддөг. УИХ-ын гишүүний суудлын төлөө өрсөлдөөнд албан ёсоор 180 мян­ган сонгуульчин ажиллана. Орон нутгийн сонгуульд тэрнээс арай олон буюу бас л 200 мянган сонгууль­чин ажиллана. Өнгөрсөн сонгуулиудын түүхэнд Ардчилсан нам, Ху нам хоёр л ана мана, ач тач үзэлцэж байсан. Харин нөгөө хэсэг нь азаа үзэгсдээр  хооллодог, мөнгө хийдэг  олон хүмүүс байдаг. Үхсэн хүний ч хамаагүй 801 хүний гарын үсэг цуглуулаад нам байгуу­лаад сонгуульд орно. Эсвэл томоо­хон компаниуд 801 ажилчдаа хурал­дуулаад нам байгуулна. Тэгээд сонгууль амдаад суучихна даа. Тэднийг бүгдийг нь  нэмэхээр 400 мянган хүн сонгуулиар өвчилнө. Өвчин ч биш бүүр мэргэжил болсон юм даг уу даа. 
    21602 12
  • 2011 оны 5 сарын 23
    Одоо явж байгаа сон­гуу­лийн хуулиар улс тө­рийн нам урьда­хаасаа илүү үүрэг ха­риуцлага хүлээнэ. Жижиг мажори­тар сис­темд гишүүн бо­лон сонгогч хариуц­лага үүрдэг байсан бол тойр­гийг томсгоод мөн намын нэрээр суудал аваад ирэ­хээр нам, түүний дотор байгуулагдсан ил далд фракцууд нэр дэв­шүүлэх, дэвшүүлсэн гишүү­нээ эр­гүүлэн татах хүртэл үүрэг хүлээдэг олон улсын жи­шиг байна. Жижиг той­рогт гишүүн, намын дарга хоёрыг шүтдэг байсан бол пропор­циональ ху­вил­бар ноёр­хоод ирэ­хээр фракцууд голлож, намын дарга бол зохи­цуулагч бол­дог. Монголд байгаа улс тө­рийн хоёр том намыг ажиг­лахад фрак­цууд төрж, татан буугдаж байсан. МАН, МАХН байхдаа ялангуяа XXV их хурлаасаа хойш фрак­цууд­даа анхаарч байв.
    40117 26
  • 2011 оны 5 сарын 16
    Түүх худлаа болохоор зэрэг л бүх юм худлаа болох юм. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. МАХН-ын түүх анхнаасаа л булингартай барагтайхан уран зохиол байж дээ. Үүнийг нотлох баримт өдөр болгон нэмэгдэж олдсоор байна. МАХН, МАН хоёр бүүр анхнаасаа хоёр тусдаа нам байсан байна. Монгол Ардын Нам /МАН/- нь 1920 оны зургадугаар сарын 25-нд дан монголчуудын байгуулсан улс төрийн хоёр нууц бүлгэм Нийслэл хүрээнд нэгдэн, “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг”-ийг үүсэн байгуулагдсан түүхийг бид мэднэ. Улс төрийн энэ ууган байгууллага Д.Бодоогийн сийлсэн, Богд хааны аравнайлсан соёмбо тамгатай. Одоо энэ тамга МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхт хадгалагдаж байгаа.
    32816 24
  • 2011 оны 5 сарын 11
    Коммунист тогтолцооноос салах  үнэхээр хэцүү байсан. Гэвч аажим аажмаар салж л байна. 1990 оноос өмнө  албан газраас авахуулаад цэргийн ангийн дэргэд хүртэл улс төрийн нам /МАХН/ ажиллаж байв.
    24787 25
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.