Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6 сарын 23
  • 2011 оны 6 сарын 27
    Улс орны түүхээс эхлээд дууг хүртэл гуйвуулдаг хэцүү цаг байждээ. Бидний мэдхээр “Улаан тугийг мандуулаад, улсын сүрийг бадруулаад гэдэг хувьсгалт дуу байдагдаа. Гэтэл тэр дуу 1910-аад оны үед зохиогдсон ба “Ногоон тугийг мандуулаад Ноёдын сүрийг бадруулаад, Шар тугийг мандуулаад Шашны сүрийг бадруулаад гэсэн үгтэй байсан ба  ноёдын намын сүр сүлд, шашны намын цэргүүдийн хийморь уриа дуудлага болж байсан юм билээ. 
    38220 25
  • 2011 оны 6 сарын 20

    Хамтарсан Засгийн газарт орсноор Ардчилсан намын нэр хүнд унасан, сөрөг хүчнийхээ байр суурин дээр бат зогсч чадсан бол ээлж нь ирэх байсан юм гэсэн ойлголт нийгэмд газар авсан байв. Онолчид,  ажиглагчид ч гэсэн ийм гэж ийн тааварлаж байв. Ардчилсан намынхан ч гэсэн айж байсан юм. Ардчилсан намынхан хаалттай гурван ч судалгаа хийлгэжээ. Уг судалгааны үр дүнг нэгтгэжээ. Товчхон дүгнэвэл намын рейтингээр Ардчилсан нам, Ардын намаас 1,6 хувиар илүү явна. Энэ хоёр нам дунджаар 27-32 хувьтай явна. Өмнөх сонгуулиудад нэг жил дутуу байхад хийсэн судалгааны дүнтэй харьцуулахад мөн л нэг иймэрхүү байдаг байсан.
    21378 11
  • 2011 оны 6 сарын 14
    “Бага нуурын уурхай”  уул нь стратегийн орд төдийгүй,зах зээлийн хүнд үед  нийслэлийн таван цахилгаан станцыг хангаж  Улаанбаатар хотоо хөлдөөлгүй, төр дээрэлхэн үнийг нь бариад байсан учраас уурхай өөрөө алдагдалтай ажиллаж өдий хүрсэн юмсан.
    23541 19
  • 2011 оны 6 сарын 6
    Ээж маань бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн төрөлх зөн совин, ухаанаа­раа аугаа хүн байв. Хоёрхон зүй­лээс л ухаан алдталаа айна. Нэг дэх нь тэнгэрийн дуу, хоёр дахь нь Оросоос айна. Яагаад тэнгэрийн дуунаас айдаг болсныг мэдэхгүй юм. Харин Оросоос айдаг болсон нь  ээжийн зүрх толгойд шингэсэн мэдээлэлтэй холбоотой байх. Богд хаан, Бодоо сайдаас эхлээд Орос дуудаж аваачаад алчихсан юм гэнэ лээ гэсэн ойлголттой байсан юм. Цэдэнбал дарга ажлаасаа халаг­даад Орос явлаа гэж дуулаад "Уг нь Орос яваад хэрэггүй л юмсан, хэлж чадах биш дээ. Авгай нь нутаг явъя гээд суулгахгүй байгаа юм байх даа" гэж байж билээ. Бас төрийн тэргүүн байсан Х.Чойбал­сан, П.Гэн­дэн А.Амар нарыг Оросууд дуудаж аваачаад цааш нь харуулсныг манай хүн мэдчихжээ. Тэгээд л төрийн тэргүүнээ Цэдэн­бал, Энхбаяр, Энхболд хэнийг нь ч ялгаа байхгүй Оросод айлчла­хаар, амрахаар явлаа гэж  сонсвол ухаан алдталаа айна.
    23338 51
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.