Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2011 оны 9 сарын 26
    Хар багын “бааз” маань хөдөөнөөс иржээ. Хоёр хүүгээ дагуулан манайхыг зорьсоор байгаад олоод, ороод ирлээ. Бас жаахан халамцуухан. Бааз гэдэг нутгийн хэллэг юм уу даа. Манай нутагт хамгийн дотны найз хүнээ бааз гэдэг юм. Сумын заан цолтой, манаач ажилтай манай бааз, яруу найрагч Ч.Мягмарсүрэн агсны “ Сумын заан” шүлгийн амьд дүр.  Цэргээс халагдсан жилээ сумандаа нэг түрүүлсэн. Цэрэгт байхдаа улсын наадамд хоёр давсан тэрнээс хойш бол голдуу л адуу, тэмээ, үхэр, хонь, айраг, архитай барилдаж унаж давж яваа хөдөөх цөлх эр. Геннесийн номд орох 6002 мянган бөхийн барилдаанд хоёр хүүгийнхээ хамт зодоглож “амьд явсны хэргээ бүтээчхээд” явж байгаа яах аргагүй монгол бөх дөө.
    33061 71
  • 2011 оны 9 сарын 19
    Энэ зун Монголынхоо хязгааргүй их тал нутгаар баахан явлаа. Дорнод аймгаас эхлээд Манжуур, Хайлаар, Харбин хүртэл аяллаа. Монголын их талд урьд үзэгдээгүй сайхан зун болжээ. Төв Азийн их талыг бүхэлд нь хамарсан ийм сайхан зун, намар ойрд тохиогоогүй гэнэм. Өвс ногоо дөрөө шүргэж таана, хүмүүл, агь анхилна. Дорнод аймгаас цааш машинаар давхиж Алтан-Эмээл суурингаар дайрч Манжуур чиглэв. Цаад тал нь  Харбин хүртэл Энэ их талд барга, буриад, дөрвөд, үзэмчин монголчууд үеэс үед нутагласан. Манайх баргуудтай айл аймаг явсан болохоор барга айлыг гаднаас нь хараад мэднэ. Баян баргынхныг гаднаа хэдэн чингэлэгтэй тэрэг угсарснаар нь таньдаг юм. Их замын ойр байгаа баргынхан нэлээд чинээлэг бололтой. Таваас арван чингэлэгтэй тэрэг угсарсан хот айлууд Манжуур, Хайлаар хүртэл тааралдана.
    43477 86
  • 2011 оны 9 сарын 12
    Нэгэн судалгааны баг одоогоор нийгэмд үйлчилж байгаа 125 хуульд төрийн байгууллага, албан тушаалтны эдэлж байгаа бүрэн эрх, үүргийн харьцааг судалж үзсэн байна.

    Гэтэл  ихэнх хуулиудад албан тушаалтнуудын бүрэн эрхийг баталгаажуулж өгсөн мөртлөө  жинхэнэ хариуцах ёстой хариуцлага, биелүүлэх ёстой үүргийг нь хуульчлаагүй  орхигдуулжээ гэсэн сэтгэл түгшим дүн гарчээ. Хуулиудын энэ хийдлээр албан тушаалтнууд бүрэн эрхэндээ бүүвэйлэгдэж, халж сольж хариуцлага тооцох боломжгүй болтлоо  хуулиар хамгаалагдаж дураараа дургисан төр бидэнд үйлчилж байна.

    Хуулийн амин сүнс нь албан тушаалтанд эдлэх эрх ямба, биелүүлэх  үүргийн харьцааг нь тэгш олгож, байж ард иргэддээ үйлчлэх үүрэгтэй төрийн албан тушаалтан бий болдог юм.  Судалгаанд хамрагдсан  хуулиуудад 3687 “бүрэн эрх” байгаа боловч биелүүлэх үүрэг нь ердөө 543 байгаа нь эрх үүргийн тэнцвэр бараг долоо дахин алдагдсан байна гэж үзэж байна.
    23821 5
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.