Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6 сарын 23
  • 2011 оны 10 сарын 31
    Сонгуулийн хууль хэлэлцэж байна. Ардын намынхан хөдөө рүү чангаана. Ардчилсан намынхан хот руу зүтгүүлнэ. Ингээд л сонгуулийн хууль гацаж байна. Ардын намынханд нэг гишүүн хэдэн иргэн төлөөлөх нь  хамаа алга гэнэ ээ. 13 мянган хүнтэй Говьсүмбэр аймаг, 35 мянган хүнтэй Дундговь аймгийг  280 мянган иргэнтэй Баянзүрх дүүрэгтэй дүйцүүлэх юм  гэнэ дээ. Ардчилсан намынхан болохоор  УИХ-ын гишүүдийн төлөөлөх иргэний тоо хот, хөдөөд адил байх ёстой гэж зууралдана. Ардчилсан намын одоо УИХ-д суугаа 27 гишүүн  бүгдээрээ нэг дуутай байгаа ч юм биш бас хөдөөгийнхнийгөө хуураад дахиад гарчих санаатай нөхдүүд ч байна.  Бас МАН-ынханд жалга довны наадамд биш улсын наадамд хүч үзчих санаатай золбоотой залуу гишүүд бас байна.
    26698 79
  • 2011 оны 10 сарын 27
    Монгол маань өнөөгийн дэлхий дахинд гайхуулах нэг л үнэт  зүйлтэй. Тэр үнэт зүйл маань Оюутолгой ч биш, Тавантолгой ч биш, Чингэс хаан ч биш, морь мал бүүр биш. Тэр үнэт зүйл маань 1990 оны ардчилсан хувьсгалын ололтоор талын монголчууд коммунист Оросын колони байхаа больж өөрсдөө өөрсдийгөө удирдаж, тэжээж тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор олсон явдал гэдэгтэй санал нийлэхгүй хүмүүс олон л байх. Тэр дундаа Ардчилсан хувьсгалыг 20 жилийн өмнө дайн дажнаар биш ямар ч цус урсгалгүй, цонх хагалалгүй хийсэн. Ийм үнэт зүйлийг 2008 оны сонгууль ёстой нэг балласан даа. Гал түймэр, зэр зэвсэг болж цусан драм тоглосон. Одоо хүртэл хэн буруутай нь олдоогүй байна. Улс төрийн намууд, улстөрчид сонгууль явуулах хуулиа ярьж, дахиад сонгуульд орно гэж ид бэлтгээд завгүй. Гэтэл хамгийн муу муухай бүхнийг хийж гаршсан хүнд гарууд хүртэл төрөл арилжчихсан юм шиг болж жигтэйхэн шударга царайлан улс төрийн тайзан дээр эерэг дүрийн баатар болж тоглолт хийгээд эхэллээ. Алдагдсан эрх мэдлийнхээ төлөө яахаас ч буцахаа байсан улстөрч жүжигчдийг хараад эд л бүхнийг хийдэг, бүгдийг зохион байгуулдаг гэж бодохоос 2008 оны долдугаар сарын 1 бодогдож айдас хүйдэс төрнө.
    22988 83
  • 2011 оны 10 сарын 24
    Ханилсан ханиа гол­сон, хая­сан, сольсон хүн өөдөлдөггүйг олон хүн мэднэ. Тэгээд ч уулнаас өндөр улиас гэж байдаг­гүй, учирснаас илүү хань гэж байдаггүй хэмээн ухуулан, аргадан дуугаар хүртэл сургадаг биз дээ. Үзэл бодлоороо нэгдэн тэмцэж явсан зорилго, зовлон нэгт намын нөх­дөө хаяад голоод солиод давхисан улстөрчид бас адилхан өөдөлдөггүй юм байна. Энэ бол онол монол биш ч гэсэн харж байгаа амьдралд сонгол­тоор баталгааждаг юм бай­на. Хамгийн сүүлчээс нь эхэлье.
    24738 49
  • 2011 оны 10 сарын 17
    Аливаа Засгийн газар яах аргагүй онош нь тодорсон хүнд өвчний улмаас явчихдаг нь парламентын засаглалтай улс оронд байдаг л үзэгдэл.
    30814 31
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.