Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2011 оны 11 сарын 28
    Ойрын үед эрүүгийн ертөнцийн   сонгодог өвөрмөц  хэллэг бол “Энхбаярдах” гэдэг үг болж моодонд ороод байна. Хамаатан садан, гэр бүл найз нөхдөөс нь цагдаа , шүүх, прокурорт дуудагдаж үзээгүй хүн Монголд байдаггүй юм. Хулгай дээрэм хийдэггүй юм гэхэд машин шүргэчихээд юм уу, түрийвчээ алдчихаад цагдаагийн үүд сахиж  “өдөр өнжүүлэх”-д суудаг.  “Өдөр өнжүүлэх”-д орох тун амархан. Нэг мөрдөгч зарлан дуудах хуудас явуулаад л гүйцээ. Тэр зарлан дуудах заналт хуудас нь хоёр хувь. Нэгийг нь дуудуулагчид өгч гарын үсэг зуруулна. Зарлан дуудах  хуудаснаа тэдний өдрийн тэдэн цагт......... дүүргийн мөрдөн байцаах газрын ...  тоот өрөөнд бэлэн бай. Хэрэв дурьдсан цагт ирэхгүй бол Эрүүгийн хуулийн зүйл... ангиар шийтгэнэ гэж айлгасан үг нь  анх дуудуулагчийг өөрийн эрхгүй чичрүүлнэ.
    23604 39
  • 2011 оны 11 сарын 21
    Муу мэхээр унагаснаас сайн дугтар, бяртай байгаа  бол цус амтагдтал нь дугтар гэж бөхчүүд ярьдаг юм гэнэ билээ. Улс төрийн хувьд Ардчилсан нам дотроо “Алтан гадас”-ынхантай өрсөлдөхүйц хүчтэй том бүлэглэл нь МоАХ. Х.Баттулга тус бүлэглэлийг тэргүүлдэг. Албан тушаалаараа ч, санхүүгийн чадлаараа ч, бодлого, мэдрэмжээрээ ч аргагүй л бяртай яваа. Бас муу муухай болгонтой эвлэрээд сайдын цалинд хорогдоод суудалтайгаа зууралдаад байхгүй нэгэн гэж бодогддог. МАН-ын Засгийн газарт ямар ч дэмжлэггүй олзны генерал шиг газар шорооны ажилд зарагдаж хүний эрхэнд зовж явснаас, хэдэн партизануудаа удирдаад өөрийн эрхээр жаргаж сонгуульд орвол өлзийтэй гэдгийг мэдэхтэйгээ. Тэрээр гурван жил дуугүй, ажилч шоргоолж шиг явснаа гэнэтхэн хамтарсан Засгийн газрыг, намын даргатайгаа ташралдуулан  зөөлөн дугтарч түншив.
    31955 88
  • 2011 оны 11 сарын 14
    Сонгуулийн шинэ  хууль бараг гурван жил дуншиж байгаад хүндрэлтэй нь аргагүй төрөх гэж байна. Энэ шинэ хуулийг зулбуулах, хэрвээ төрөх юм бол нялх байхад нь цааш харуулах гэсэн улс төрийн зүтгэлтэний гар хөл дугаар хорооны иргэд, хорлогчид гараад иржээ.  Мэдээж тэд өөрсдөө бол парламентын баталсан хуулийг цааш харуулж дийлэхгүй. Хуулийг зулбуулдаг,эсвэл цааш харуулдаг  гол эрхтэн дархтан нь үндсэн хуулийн шүүх юмуу, дээд шүүх болоод байгаа. Тэгэхээр сонгуулийн холимог тогтолцоо орсон шинэ хуулийг нялх нярайд нь шүүхүүд амыг нь барьж магадгүй юм. Жалга довноосоо гарч сурчихсан депутатууд их дургүй байнаа. Тэд намын жагсаалтад орсон 28 суудал гэгчийг зориуд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна.
    24472 8
  • 2011 оны 11 сарын 7
    Увсын хүүхэд, Улаанбаатарын хоёрын хэн нь хол жийхийг харнаа гэж олон жилийн өмнө Ц.Нямдорж хэлсэн байдаг юм. Хуучин МАХН гэдэг нэг тэрэгний адилхан дугуй  Н.Энхбаяр, Ц.Нямдорж гэдэг хоёр улс төрч толхилцох нь хэнд ч падгүй байхгүй юу. Гэтэл монголчууд бүгдээрээ үзүүр, түрүүний хоёр бөх барилдаж байгаа юм шиг үзэж байна. Тэр нь дийлнэ, энэ нь давна, Улаанбаатарын хүүхэд дийлнэ, Увсын хүүхэд унана аа гэж гонж гээд бараг бооцоо тавих нь холгүй юм болж байна. Телевиз, радио, сонин, хэвлэл мэдээлэл бүгд л энэ тухай шуугилдана. Н.Энхбаяр гэдэг хүн богинохоноор тодорхойлоход санасан бүхэндээ хүрч, сарвайсан бүхнийгээ авдаг увидастай бас туршлагатай, гаршсан нэгэн. 1997 онд анх их улс төрд орж ирсэн цагаас эхлэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар  улс төрөөс  гарах хүртэл 12 жилийн хугацаанд тэрээр нийгмийг бүхэлд нь зохицуулж байв. Ардчиллын 20 жилийн 12 жилд нь  тэрээр нийгмийг яг хөгжмийн удирдаач шиг дохиход бүгд л түүний хүссэн өнгөөр дуугарч байсан. Түүгээрээ ч МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд төвөггүй хүрч чадсан туршлагатай тоглогч. Улс төр судлаач, философич, ажиглагч хэн нэг нь зөвхөн Н.Энхбаяр судлалаар хөөцөлдөхөд хангалттай сонин баримт байдаг юм. Санасандаа хүрдэг сарвайснаа авдгийн тухайд бол хамгийн сүүлчийн жишээнээс эхэлье.
    26586 62
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.