Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2011 оны 12 сарын 26
    Телевизийн “А-Ха” гэдэг  танин мэдэхүйн нэвтрүүлэг Монгол Улсын тусгаар тогтнол, Богд хаант Монгол улсын сэдвээр явж байна. Монголын залуу үе түүхээ хэр зэрэг мэддэгийг олны өмнө үзүүлээд өгөв.  Нэвтрүүлэгт оролцсон оюутан залуусын цуваа үргэлжилнэ. Асуулт: Монгол түмэн нэгдэн үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж  тусгаар тогтносон он сар  өдрийг нэрлэнэ үү.   Хариулт: 1921 оны гуравдугаар сарын нэгэн. А-Ха, ха,  Биш байна. 1921 оны долдугаар сарын нэгэн. А-Ха,ха. Биш байна. Дараагийнх нь 1921 оны арваннэгдүгээр сарын 24. А-Ха, ха,ха. Биш байна. 1990 оны арванхоёрдугаар сарын 10 . А-Ха, ха,  Биш байна. Дараагийн 10, 20 хүн бас л таасангүй. Хоёр дахь асуулт: Монгол Улсын тусгаар тогтнолд үнэт хувь нэмэр оруулсан гадаадын харьяат хүнийг нэрлэнэ үү. Хариулт: Ленин, Сталин, Мао Зе Дун, Кастро, Буш, Фрийдланд. Бүүр төөрч гүйцлээ бас л таасангүй. Гурав дахь асуулт: Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эх оронч баатруудыг нэрлэнэ үү. Дугаарлан зогссон залуус ийн хариулж байна.  Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнх, Энхбаяр, Магнай, Дандарбаатар, Батзандан, Ичинноров. За за  бүүр хадуураад яваад өглөө. Бүгдээрээ таасангүй. Таах ч шинжгүй болхоор нь хөтлөгч редактор нь өөрөө зөв хариултыг болгоов.
    33271 41
  • 2011 оны 12 сарын 19
    Хөөрхий дөө. Манай өвөг дээдэс Манжийн хуулиар махаа зулгаалгаж,Оросын коммунистуудын бууны аманд   зуунаар  чичирч байж арай ядан 1990-ээд онтой золгов. Монголын сурвалжит ноёд, Богд хаан тэргүүтэй  үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчид   1911 онд Манжаас салсанч дахиад л хойд нохойн аманд орчихов. Түүхийн туршид Монгол маань урд хойд,  чоно, нохойн ам, араа шүднээс холдож чадсангүй дээ. Тусгаар улс болхын цорын ганц баталгаа бол өөрснөө үйлдвэрлэсэн Үндсэн хууль байдаг. Богд хаант Монгол улсын хаадын хүсэж байсан үндсэн хууль \Англи лугаа парламентийн засаглалтай, бас хаантай Г.Д\ батлагдахын даваан дээр 1921 онд “ Ерөнхий саайд Д.Чагдаржав, Д.Бодоо нар”тай цуг баригдаж большевикуудад буудуулсан. Түүнээс хойшхи бүх үндсэн хуулийг \1924, 1940, 1960 он\ Оросууд бичиж өгч  коммунист дэглэм ноёрхож байлаа.  1992 оны үндсэн хууль бол тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь баталгаажуулсан ,ардчилсан Монгол улсын,  гадныхны оролцоогүй хийж чадсан анхдугаар үндсэн хууль мөн. Хэзээ нэгэн цагт түүхэнд ингэж бичигдэнэ.
    40355 45
  • 2011 оны 12 сарын 9
    МАН, АН-ын өнөөгийн парламент яг хийсэн ясан гэр гэдэг шиг ялалт авчирсан сонгуулийн хууль батлах гээд бүтэн гурван жил мунгинав. Сонгуулийн хуулиа батлаж чадахгүй цаг нөхцөөх тусам эрх баригч хоёр нам хоёлангийнх нь нэр хүнд унаад байна гэдгийг аль аль нь ухаарах сөхөөгүй явна. Сүүлдээ хууль хэлэлцэх биш оюутнуудын дунд зохиогддог, уран  АСК \Авхаалж сэргэлэнчүүдийн клуб\ тэмцээн шиг, бөх, морь, баяр наадмын тайлбарлагч шиг юм болов оо. Сайхансамбуу гэдэг гишүүн юу гэнэв.
    23373 19
  • 2011 оны 12 сарын 7
    Хөдөөгийн Монголчуудад” Өвлийн идэш” гэж нэг хүнд алба оногддогдоо. Өвлийн сар гарч хүйтний эрч тачигнахад энэ их “улай” эхэлдэг. Нэг дор олон арван мал нядлаж нүгэл хийхийгээ “улай хийх” гэж нэрлэдэг. Их нядалгаа бас дуусах хугацаатай. Зулын 25 буюу 12 дугаар сарын 25-ны дотор багтааж өвөл хавар зун хүнсэнд хэргэлэх махаа бэлтгэж нөөцөлж авна.  Зулын 25-ны дотор  “улай хийсэн” амжиж нүглээ наманчилж нөжтэй хутга, цустай гараа угааж тогоо тосолсон буянт малынхаа бөөрийн өөхөөр зул өргөнө.
    28560 21
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.