Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6 сарын 23
  • 2012 оны 1 сарын 30
    УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан МҮДН (Монголын үндэсний дэвшлийн нам гэж байсан Г.Д) фракцийг Ардчилсан нам дотор зарласан юм. Тэд намын удирдах байгууллага дотроо цөөнх ч гэсэн  “барууны чиглэлийн” улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын баримт бичгийг боловсруулан ойрд идэвхтэй ажиллаж байна. Р.Амаржаргалтай уулзлаа.

    -Чи дуугүй л байдагсан, уур­лаад л, фракц марагц зарлаад л, хэвлэл мэдээллээр том том ярилцлага өгөөд юу болчихоов?

    -Алийн болгон аясыг харж явах вэ хө. Хорин жил дуугүй явлаа. Тэсэхээ байсан. Улс төр эдийн засгийн бүх систем яг хотын замын түгжрэл шиг таг зогслоо. Бүх систем гацчихсан. Ардчиллын нэр хүнд төдийгүй, үнэт зүйлсийг ч алдчихжээ. Ер нь нам доторхи фракц гэдэг чинь хагарал биш юм. Том нам фракцтай байх ёстой. Харин фракцийн ахлагч нар нь бүлэглэлд орсон гишүүдээ яг шагай шиг атгаж нэг кноп дээр байлгах ёс суртахуун, сахилгатай байж нам төлөвшдөг .
    29946 93
  • 2012 оны 1 сарын 23
    Ухнаагийн Хүрэлсүх гэдэг идэрхэн, зоримог, ”монгол эр хүн” МАХН-ын төлөө ч, МАН-ын төлөө ч, ер нь  үзэл бодлынхоо төлөө харилт үгүй тэмцэж буцалт үгүй зүтгэсэндээ. Түүнийхээ хүчинд тушаалтай давхиж явах, тушаатай ч дэвхэрч явах үе  нэг биш  байв. Үе үе түүний огцом хөдөлгөөн намын нөхдийг нь төдийгүй, өрсөлдөгчдийг нь хүртэл алмайруулна. Хүрэлсүхийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа шалдан шадраар сольсон шийдэл олон хүнийг алмайруулав. Хүрэлсүх  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоогүй бол өдийд МАХН, МАН болж нэр төдийгүй, бүр төрөл арилжитлаа өөрчлөгдөж  чадаагүй гөлийчихөөд сууж байх байсан. Тодруулбал, Оросын коммунист большевикуудын залуурдсан “МАХН” гэдэг нэртэй далайн дээрэмчдийн хөлөг онгоцыг устгаж, “Д.Бодоогийн өгсөн Богдын аравнайлсан” МАН гэдэг нэртэй хөлөг онгоцыг Хүрэлсүх голлон бүтээж өөрөө капитаныг нь хийж залуур дээр нь сууж гурван жил аялсанаа эргийн зогсоолд хүрхэд ердөө таван сар дутуу байхад далайд үсрээд буцаад сэлчихсэнтэй  адил юм боллоо.
    28476 35
  • 2012 оны 1 сарын 13
    Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хувьд сайдуудаа аваад Засгийн газраас гарах мэдэгдэл хийх тун амархан байсан. Харин  намын удирдах байгууллага Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүддээ ойлгуулна, тэдэндээ эргэж очно гэдэг тун хэцүү байлаа. Яагаад вэ гэвэл Ардчилсан намын олон мянган гишүүд нь дарга Н.Алтанхуяг болон хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа сайдуудыг, ядуу гэр орон, олон хүүхдээ өнчрүүлж хаяад баян МАХН-ын /хуучин нэрээр/ хөнжилд орон биеийн жаргал хөөсөн, зайгуул эр шиг ойлгож байв. Иймэрхүү юм ч болох нь болсон л доо. Гэхдээ МАХН-ыг дагаад явалтай биш хэзээ нэгэн цагт орон гэртээ ирэх л байсан. Ардчилсан нам түүхэн үүслээсээ л олон нам нийлсэн өнөр өтгөн нүсэр бүл.  Ардчилал гэдэг нэг эхийнх мөртлөө олон эцгийн хүүхэд гэсэн үг. Одоогоор Ардчилсан намд таван фракц байна.
    47971 78
  • 2012 оны 1 сарын 9
    Удмаа мэдэж хүн, усаа мэдэж мал

     Хүн судлал, гарвал зүйн ухаан\генетика\-аараа манайдаа байтугай дэлхийд томоохон эрдэмтэн, доктор профессор Ж.Батсуурь, түүхийн ухааны доктор, Д.Мөнх-Очир, судлаач Ц.Цагаанхүү нарын олон эрдэмтэн, судлаачид  эдүгээ бидний иргэний үнэмлэх дээр байгаа ”овог” гэдэг нь шал буруу байна,  яаралтай залруулахгүй бол үндэсний хэмжээний аюул тарих нь ээ гэж төрийн томчуудад айлтгаад тусыг эс олжээ. Үнэхээр ч бидний иргэний үнэмлэх дээр байдаг “овог” гэдэг бичилт өөрөө онигоо болжээ. Албан ёсоор тоолоод үзсэн чинь Монголын бүх хүн амын 76,4 хувь нь “боржигон” овогтон болчихжээ.
    52934 29
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.