Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2012 оны 2 сарын 17
    Энэ жил анх удаа гадаадад байгаа монголчууд УИХ-ыг сонгох сонгуульд саналаа өгнө. Гадаадад байгаа монголчуудад Монгол доторхи улс төрийн амьдралын будлиан, эрээн бараан, хэрүүл тэмцэл төдийлөн хамаагүй. Тэд лам, бөө, зурхайч, улс төрийн намуудын хуурамч судалгаа, пиарт итгэхгүйгээ мэднэ. Тэр ч байтугай аймаг дүүрэгт нэр дэвшигчийн сайн муу, сайхан муухай бүүр ч хамаагүй. Харин томоохон судалгааны байгууллага болон томоохон мэдээллийн хэрэгслүүдийн бие даасан, хараат бус, аль нэг талд нь орохгүй, цэцэрхэн дүгнэлт өгөхгүй, үнэнээр нь мэдээлэх мэдээллүүд бол ус, агаар шиг хэрэгтэй байна. Ийм мэдээллээр хангаж өгөхийг хүсч байгаагаа бичиж байна. Гадаадад байгаа монголчууд МАН, АН-ын рейтингийг голлон харж байна. Тэд хоёр намын тогтолцоо руу хашсан сонгуулийн шинэ хууль, улс төрийн намууд төлөвших  хэрээрээ төсөв зөв хуваарилагдах, пропорциональ систем, хариуцлагатай сонгогчийг шаардах сонгуулийн шинэ хуулийг мэдэж байгаа.
    33838 34
  • 2012 оны 2 сарын 10
    Орон сууцны өндөр өндөр барилгууд баригдаж  мань мэт тохилог орон сууцанд хямдхан үнээр орж, нийслэл хот маань гэр хороолол гэдэг ил задгай жорлон, хогийн цэг, нүүрсний утаанаас салах цаг холгүй гэж итгэж явсан юмсан. Сүхбаатар дүүрэгт VII хороолол баригдахаар бэлтгэл ажил хийгдэж инженерийн шугам сүлжээгээ татаж, хашааны айлуудын газрыг 30-40 сая төгрөгөөр худалдаж аваад энэ бүтээн байгуулалтын ажил овоо урагшилж байв. Манай сонин ч дэмжин айлуудыг  албадан нүүлгэх ажилд идэвхитэй оролцож байлаа. Сүхбаатар дүүргийн Зуун айлын орчим  хашаанд амьдардаг зөрүүд дөрвөн хөгшин, машин  засварын нэг  газар, шөнөөр архи шагладаг хэдэн ТҮЦ газраа чөлөөлж өгдөггүй тас гүрийснээр 100 мянган айлын орон сууц барих их  ажил будаа боллоо. Тэр хашааны айлууд хэдэн сая төгрөг нэхсэн гэж санана. 100-150 сая төгрөг өг гээд хэвтчихдэг байгаа. Дээрээс нь нь Бат-Үүл газраа битгий өг наад газар дээрээ гурван давхар барилга бариад өөрөө ор гэж  хөөрөгдчихжээ.
    35553 242
  • 2012 оны 2 сарын 6
    “Бухимдахдаа. Энэ Солонгос хүн Мон­голыг яг хөгжүүлж харагдаач. Хөгжлийнхөө банкны удирдлагыг ядаж монгол хүнд өгчи­хөөч дээ гэж хашгирмаар санагдана”  сэтгүүлч У.Оргилмаа бичсэн байдаг. Улс төр бүүр улангасч эхэллээ.Сонгууль ойртохоор тэгдэг юм даа. Улангасаад ирэхээ­рээ үнэн үг, үнэтэй санаа сонсогдох нь байтугай бичигдэхээ байдаг. Харин энэ үед хэзээ ч нэр дэвшиж гишүүн болохгүй, ядаж төрийн албанд орж илүү дутуу юм хумсалж амь зуух заяагүй сэтгүүлч л зөвхөн үнэнийг хэлдэг юм. Улстөрчдийн улангаслын үед яг үнэнийг хэлсэн сэтгүүлчдийн үг  бүдгэрдэг учраас тэсэлгүй ганц нэг өгүүлбэр нэммээр санагдав.

    Сэтгүүлч У.Оргилмаа дээрх  өгүүлбэрийг бичсэн. Тэрээр Монгол Улсын маань эдийн засаг өсч хар нүүрс хүртэл алт болж бидний амьдрал дээшлэх гээд байхад дорвитой томоохон бүтээн байгуулалт 100 мянган айлын орон сууц,
    26544 28
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.