Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2013 оны 5 сарын 31

    Бодвол бөх барилдуулахад заавал цэвэр цусны Чингэсийн удмын бөх бол сайн, бусад нэг хоёрдугаар үеийн эрлийз цустай бөх бол муу гэж ангилдаггүй биз дээ. Бас барилдахын өмнө өрсөлдөгчөө гутаан доромжилж барилдахдаа зодох, балбах, хазах зэрэг элдэв балай мэх хийж болдоггүй баймаар юм. Тэгвэл улс төрд ч гэсэн хориотой мэх байдаг. Ерөхийлөгчид нэр дэвшсэн аварга Б.Бат-Эрдэнэ “Төрийн тэргүүн болоход миний  удам угсаа таарна” гэж мэдэгдсэн нь улс төрийн хориотой мэх.
    56105 114
  • 2013 оны 5 сарын 24
    Өглөөний 06.00 цагийн үед төв цэцэрлэгээр явж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь дэвшээд сурталчилгаандаа гарч байгаа Д.Бат-Эрдэнэ аваргын баг хөдлөх гэж байгаатай тааралдав. Багтаж ядсан баян намаас нэр дэвшсэн хүн сайхан юм. Тусгаар тогтнолын ордны үүдэнд гялалзсан хар Ланд 200 автомашинаар ижилсэн гоёж, машины цуваа татаж дугаарлажээ.
    119945 329
  • 2013 оны 5 сарын 17
    Хэвлэлийн хурал хийж, хэл ам таталж гоншигносон хүмүүс Монголоор нэг байна. Ялагдсан нам нь ялсан гэж гоншигноно. Унасан бөх нь давсан гэж гуншигнана. Хасагдсан морины эзэн миний морь түрүүлсэн  гэж агсамнана. Тээндэрт ялагдсан компани  авлига авчихлаа гэж гомдоллоно. Эрүүгийн хэрэгтэн  хэлмэгдүүлчихлээ гэж шоронгоос улс төр хийнэ. Энэ бүгд нийлээд  эх адаг нь мэдэгдэхгүй хэрүүл зарга, үнэн худал нь мэдэгдэхгүй улстөржсөн, гошигносон, гунгасан улс орон болчихлоо.
    65261 121
  • 2013 оны 5 сарын 10
    Манай улс төрийн намууд бие биенээ түмний нүдэн дээр муу муухай хэлж, идсэн ууснаар нь дуудаж ,баалж, тавлаж гөлөгнүүлэх гүлдэлзүүлэх бахалзуулах нэг сайхан арга олжээ. Парламентын гишүүд маань түмний нүдэн дээр хэвлэл мэдээллийнхнийг байлцуулж байгаад Ерөнхий сайдаасаа эхлээд ангийхнаа  идсэн уусан луйварчин тонуулчин, дээрэмчин, гадаадын тагнуул туршуулаар нь дуудна. Олны өмнө ингэж баалуулсан   гишүүд өрөвдмөөр бахалзаад л, гүлдэлзээд л, гөлөлзөөд л явчихна.
    42490 34
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.