Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2013 оны 12 сарын 27
    Жил бүрийн арванхоёрдугаар сарын сүүлчээр олон баяр давхцдаг. Монголчуудын тусгаар тогтнолын баяр, христийн төрсөн өдөр буюу зул сарын баяр, нийтийн тооллын шинэ оны баяр гээд бүгд давхцдаг юм. Монголчуудын 90 гаруй хувь нь буддын шашинтай гэдэг боловч  христийн шашинтай ард түмэн шиг ертөнцийн эзний төрсөн өдөрт  хүүхэд багачуудаас эхлээд хөгшин хөвөөгүй  бэлтгээд сүйд болдог уламжлалтай.
    83769 175
  • 2013 оны 12 сарын 20
    Монголчуудын онцлог нь шинэ зүйлийг тусгаж авахдаа ч амархан бас түүнээс уйдахдаа ч амархан юм шиг санагдах юм. Төр хийгээд засаглалыг сонгохдоо ч монголчууд тун сонин шийдэл гаргаж байсан түүхтэй. Манжийн хаанд дагаар орох шийдвэрийг Чингисийн удмын хаадууд өөрсдөө гаргасан байдаг юм билээ.
    44331 33
  • 2013 оны 12 сарын 16
    Ухаант хүний мөнхийн мөрөөдөл хаа ч ялгаагүй дээ. Ядаж ах дүү ойр тойрныхноо, чадвал түүнээс  олон хүнийг захирч амьдрах хүсэл байсан аж. Тэгээд л хэн нэгэнд даргалах захирах эрх олгож төр гэж нэг юмыг бий болгосон байна. Түүнээс хойш л  төр барих гэж улайран  албан ту­шаал эрх мэдлийн төлөө булаалдаан алаан хядаан хуйвалдаан, үймээн самуун, дайн байлдаан  бүх л муу муухай  бүхэн гарсан ажээ. 
    51919 14
  • 2013 оны 12 сарын 6
    Монголчууд улстөржинө гэж ёстой сүйдэлж байна даа. Юуг сүйдэлж байна гэж асуувал товчхондоо эх орноо, хөлөө олж ядаж яваа  эдийн засгаа л сүйдэлчихсэн байна.  Улстөржихгүй сэдэв, улстөржихгүй хүн, улстөржихгүй сэдэв, улстөржихгүй цаг хугацаа гэж даанч алга. Монголчуудын улстөржинө гэдэг нь үзэл бодол онол монол биш ерөөсөө л төрөөс эхлээд түлээ нүүрс, Рио-Тинто компани, мах, гурил будаа, формын хувцас, бараа таваар болоод явчихнаа.
    35651 48
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.