Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2014 оны 5 сарын 30
    Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан.
    62524 145
  • 2014 оны 5 сарын 23
    “Сониноор сайдыг, ялааг ч алж болдог” гэдэг үг зууны тэртээ хэрэгжиж байсан түүх цөөнгүй. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Бодоог Ардын засгийн анхны Ерөнхий сайдын албыг хашаад хагас жил болоогүй байхад коминтерний алуурчид тэдний сургагч нар янз бүрээр оролдож эхэлжээ. Сонинд шүүмжлэх, худал гүтгэлэг тараах, өөр ажил санал болгох, шалтгаангүй буруутгах, намаас дарамтлах, зохиомол хэрэг үүсгэх, айлгах, сүрдүүлэх, ажлаасаа халагдах өргөдлийг өөрөөр нь бичүүлэх, өөрийгөө илчлэх, нөхөдөө илчлэх, тагнах, янз бүрийн хүнээр элдэв бичиг өгүүлэх  гээд төрөл бүрээр дарамталж ерөнхий сайдын ажлыг нь хийлгэхээ больжээ. Эхлээд  “Уриа” сонин 1921 оны 11 дүгээр сарын 23 өдрийн дугаар 10-аас эхлээд Ерөнхий сайд Бодоог шүүмжлэн элдэв өнгөөр гүтгэж гарав.
    55580 36
  • 2014 оны 5 сарын 16
    Энэ нийгэм чинь ямар аюултай харгис догшин болоод байна даа. Баячуудыг шоронд хийж шонд дүүжил гэж өдөр болгон  хоороор бархиралдана. “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг алаад өг” гэж улстөрчид нь хийрхэнэ. Гаалийн байцаагчид баригдлаа. Батлан хамгаалахын авлигач нар хоригдлоо ура, ура гэж баясацгаана. Иргэний нисэхийн авлигач нар цөөхөн жилээр  шийтгэгдлээ, тэднийг буудах байсан гэж хийрхэцгээнэ.
    62510 98
  • 2014 оны 5 сарын 9
    Өнөөдөр Монгол төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь Ардчилсан намын лидерүүд сууж байгаа. Монголчууд коммунист дэглэмээсээ салаад 25 жил болж байж анх удаагаа Ардчилсан намд бүрэн итгэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг нь Ардчилсан намд бүрэн шилжүүлсэн юм. Гэтэл Ардчилсан намын франкцууд дотроо алалцаад эхэллээ. Уг нь нэг зорилготой, нэг зовлонтой, нэг мөрийн хөтөлбөрт уягдсан Ардчилсан намынхан наанадаж нэр нүүрээ бодож, цаанадаж олны итгэлийг санаж яаж ийгээд л дөрөвхөн жил хоорондоо ноцолдолгүй тэсээд өнгөрөх ёстой.
    39571 51
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.