Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2014 оны 6 сарын 27
    Коминтерний элдэв хавчлага мөрдлөг дор Монгол төрийн Ерөнхий сайдын албыг зургаан сар хашсан Бодоо төрийн ажлаас халагдах өргөдлөө өглөө. Коминтерний алан хядагчдын үндсэн нэг арга бол төрийн албанаас халагдах өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг юм. Дараа нь өөрийн буруугаа өөрөө хүлээж өөрийгөө илчлэх.
    45661 11
  • 2014 оны 6 сарын 20
    Улсын төрийн түүхэнд дөрөвхөн сар ажиллаад асар ихийг бүтээж түүхэн хүн болсон зүтгэлтэн байхад дөрвөн жил ажиллаад, дөчин жил улираад юу ч хийж, юугаар ч гийгүүлж чадаагүй нэгэн бас байдаг. Намын тогтолцоотой болсон Монгол Улсын хоёр дахь Ерөнхий сайд Бодоо үүрэгт ажлаа өгөхдөө “Мөхөс би таван сар ажиллах хугацаандаа энэ төрд хар буруу санасангүй, анх Ардын нам, ардын засгийг байгуулах гэж санал сэдлийг олсон тэр үеэс эхлээд эдүгээ хүртэл чөмгөө дундартал зүтгэж явлаа” гэж мэдүүлсэн байдаг. Бодоо Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдаар дөрвөн сар гаран ажиллах хугацаандаа ямар ажил хийж бүтээсэн талаар архивын баримтаар тоймлон хүргэе.
    43274 15
  • 2014 оны 6 сарын 13
       
    Аливаа улс орнууд хөгжлийнхөө явцад туулж үзээгүй зам мөр гэж үгүй. Улс төржилт, дайн самуун, үзэл бодлын хуваагдал, эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний гачигдал гээд урт жагсаалтыг сийрүүлж болно. Манай улс эдгээр элдэв замыг тойрох бус дайрч байна. Тэгшитгэлийн коммунист нийгмээс салснаас хойш эдийн засгийн хүндрэл, дэлхийн эдийн засгийн хямрал гэдэг үг ч нэгэнтээ танил болж, бүсээ чангалах гэдэг ойлголтыг хүн бүр мэддэг болоод тэвчээртэй хүлээдэг, туулдаг болсон. Ардын хувьсгалын үеэр ч бүсээ чангалах шийдвэрийг засаг цөөнгүй гаргаж байжээ.
    39333 21
  • 2014 оны 6 сарын 6

    Төрийн өмчийн “Эрдэнэс таван толгой” компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө  зээлээр аваад идчихсэн  мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө  нүүрс нийлүүлэн төлж дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ. “Таван толгой” бол миний бас таны компани. Тийм учраас би байн байн бичиж чих тавьж ажлыг нь шалгаж дүгнээд байгаа юм. Учир нь миний 1072 ширхэг хувьцаа энэ компанид байдаг. Хүн юм болсон хойно хурдхан шиг хувьцаандаа ногдох ашгийн мөнгийг авч амьдрах, үнэ нь өсөх юм бол хувьцаагаа зарж саятан болохыг санаархалгүй яахав.
    91189 104
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.