Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 21 цаг 8 минут
  • 2014 оны 9 сарын 12
    Путин бол Монгол Улсад нэг их ач холбогдол өгдөггүй шинэ орос удирдагчдын нэг. Монголыг Амеркийг дагаад байхаар их л дургүй байдаг. Путины Монгол Улс дахь айлчлал, алс дорнод, Алтайн хязгаарт байгаа өөрийн газар нутгаа нэг эргэж далимдаа Монголоор дайраад буцсан юм. Гэхдээ алс дорнод, Алтайн хязгаарын бүс нутгуудаараа бараг бүх сайдаа дагуулж их л сүр бараатай явсан. Манайхан их горьдсон. Орос ах нефтиэ дотоодынхоо үнээр хэдэн жил өгч магадгүй, манай махыг маань өндөр үнээр авна, хийн хоолой Монголоор дайрч бид зүгээр суугаад баяжина гэж их хүлээлттэй байсан. Харин Путин “Оросууд визгүй танайд орно. Мах өгөх гээд байгаа юм бол бид шалгаж Улаан-Үдэд “малиндаж” авна, газ танайхаар дамжуулахыг судална” гэсхийгээд яваад өгсөн. Манай эрх баригчид Путинаас айгаад махаа яая гэхэв танай хүссэнээр салам “малиндуулж” гаргая. Харин “визгүй орж ирэх” оросууд дотор чинь хүнд гарууд, “улаан арми” ороод ирнэ. Бид “малиндаж” оруулна гэж хэлж чадаагүй  ажээ. Оросууд манай мал махыг зүгээр аваад сурчихсан түүхтэйг өнөөгийн эрх баригчид даанч мэдэхгүй гэсэндээ энэ өгүүллийг бичив.
    62874 156
  • 2014 оны 9 сарын 5
    Бээжин хот 20 сая гаран хүнтэй. Энэ олон сая хүн дотор баян ч бий, ядуу ч бий. Хоолоо олоод идэх тэнхээтэй  ч бий, төр засаг нь туслахгүй бол тураад үхэх нь ч бий. Гэвч Бээжин энэ олон сая хүнийг хооллоод л байна. Олон арван сая хүнийг дажгүй чанартай, үнэ хамгийн хямд, цэвэр, халуун хоолоор хооллож байгаа шар мухлаг хэмжээгээрээ хоёр хүн багтан ажиллахаар жижиг ч гэсэн төрийн том бодлого энд байна. Хотын төвд хаа л бол хаа дайралдах шар мухлаг тун эртэч. Өглөө 05:00 цагаас 22:00 цагийн хооронд том ресторон, зоогийн газрууд онгойгоогүй байхад халуун хоол зарна. Тэгээд л өглөө 09:00 цаг болуут халуун хоолны мухлагууд хаагаад халаагаа ресторон гуанзуудад шилжүүлнэ. Хоолны бүрдэл нь дажгүй, үнэ “ван доллар” буюу долоон юань.
    62580 51
  • 2014 оны 9 сарын 3
    Монголчууд бүгдээрээ манай сумынхан шиг  ер нь наадамд дуртай улс юм. Энэ зунжингаа л наадлаа даа. Наадам дуусах яагаа ч үгүй зуны наадам эмхэрч намрын найр залгаж байна. Өнгөрсөн зун аймаг, улсын  наадмын дараа сумдын 90 жилийн ой болов. Улсын хэмжээгээр 113 сум 90 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэлээ. Манай сумын 90 жилийн ой сайхан болсон. Алс хол аймаг хот, энд тэнд байдаг манай сумынхан болон манай суманд ажиллаж амьдарч байсан хүмүүс хүүхэд шуухад ач гучаа дагуулаад сумынхаа их ойд зорин зорин ирсэн. Манай нутгийн нэг алиа өвгөн байдаг юм. 90 жилийн ой тун хөлтэй өргөн болж байна аа Мягаа гуай гэхэд, “Манай сум  өргөн наадахгүй бол Монголд өөр ямар сум өргөн нааддаг юм. Уугуул суугуул иргэдээ бүгдийг нь уривал манайхан ч өргөн хурна” гээд инээсэн юм. Орос цэрэг ах нар хүртэл уригдана, Мааньтын хориход ял эдэлж байсан хоригдол, бас архины эмчилгээ, галзуугийн больницод байсан өвчтөнүүдийг суугуул иргэдийн тоонд оруулж тэдэнд урилга өгсөн үү хандив авсан уу гэж сумын дарга нараас лавлана гэж Мягаа гуай наргиа болгож байна. Тэдний гэрэл зургийг сумынхаа ойн номонд оруулах юм гэнээ.
    35182 19
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.