Товч намтар
Холбоо барих
Шинэ нийтлэлүүд
Нийтлэлүүд
2010 оны 3 сарын 2
Төрийн эрхийг бүрэн барина гэдэг ерөөсөө л төрийн өдөр тутмын ажлыг Монгол даяар хормын төдий ч гацаахгүй явуулах нүсэр харилцааг зохицуулна гэсэн үг.Зөвхөн ийм ажилд гацаа саад болохгүйн тулд л Намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гэдэг гурван том албан тушаалыг нэг хүнд овоолж байж төрийн машиныг бүрэн бүтэн хөдөлгөж хяналтандаа авч чаддаг. МАХН-ын дарга С.Баяр онолын хувьд ч практикийн хувьд ч үүнийг дээд зэргээр мэддэг ч, хэрэгжүүлдэг ч улс төрч. Баяр анх засгийн эрхийг авахдаа намынхаа ээлжит бус их хурлыг М.Энхболдоор зарлуулж байгаад эхлээд намын даргын ажлыг авсан. Дэлгэрэнгүй »
2010 оны 2 сарын 24
“Ерөнхий прокурор Алтанхуяг огцрох өргөдлөө өглөө” гэхэд тэдний үхэх гэж байгааг харав уу. Гэмт хүн гэлбэлзэнэ дайрт морь дайвалзана гэдэг үг байдаг. Бас айсан хүнд аргал хөдлөнө гэж ч ярьдаг. Манай төрөөс төрсөн тэрбумтангууд ойрдоо айж гэлбэлзэж түгшиж сандралдаж явна. Айсан түгшсэн гэмт хэрэгтэнгүүдийн нүдэнд аргал биш Алтанхуяг прокурор ажлаасаа халагдан хөдлөж хамгаалалтгүй болох гээд байна. Улс оронд зуд турхан болоод, төсөв даахын аргагүй алдагдалд ороод, ард иргэд 70-хан мянгын төлөө дарагдаж үхэх гээд байгаад нь манай дээдсүүд санаа зовсондоо сандарч давхиад байгаа юм бишээ. Зүгээр л “Ерөнхий прокурор Алтанхуяг огцрох өргөдлөө өглөө” гэсэн таван үг л төрийн ордныг бужигнуулаад тавьчдаг байгаа. Дэлгэрэнгүй »
2010 оны 2 сарын 19
Бидний хэдэн сэтгүүлчид цөөхүүлээ Эрнандо дэ Сото-той уулзах боломж олдсон юм. Би энэ уулзалтад оролцхоор явж байхдаа асуулт асуух аз таарвал юугаа асууж хуйхаа маажна даа гэж бодож явав. Тэр жил Элбэгдоржтой хамт хэд хоног Дорнод аймаг явахдаа Сато гэдэг нэрийг түүнээс анх дуулсан төдийгүй сүүлдээ бүүр залхууг минь хүртлэл давтагдсан санагдана. Элбэгдорж яриа хийх, лекц тавих, болгондоо л Сотогийн тухай заавал оруулна.Сототой уулзсан, олон цаг ярьсан, бүүр найзууд болсон, энэ зууны гайхамшигтай ухаантай хүн гэж гайхуулна. Намайг Дорнодоос ирхэд Мягмарсүрэн Өдрийн сонины ерөнхий эрхлэгч Эбээ улс төрийн талаар шинэ юу ярьж явна гэж илүү үгэнд дурлахад би мэдэхгүй ээ мэдэхгүй Сато гэж нэг их ухаантай Америк багштай бараг аав хүү болсондогоо гэснээс хойш Эрнандо Де Сото гэдэг хүнийг “Элбэгээгийн аав “гэдэг байв. Дэлгэрэнгүй »
2010 оны 2 сарын 12
Монголчууд бүгд мэддэг “Муушиг” гэдэг хөзрийн тоглоом байдаг даа. Энэ тоглоомоор жишиж үзэх юм бол намын даргагүй Ерөнхий сайд Сү. Батболд зүгээр л түүз ”хамгийн том тамга хөзөр”гүй байж “шалдан ноён” той муушгинд орлоо гэсэн үг. Шалдан ноёнтой тоглоомонд орно гэдэг хаанаас нь ч хөшсөн мушигсан баараггүй унана. Шалдан ноёнтой Засгийн газрыг хэзээ яаж унагахаа наян жил улс төрийн хөзрийн ширээний ард суусан МАХН-ын хашир муушигчид сайн мэдэж байгаа. Намын дарга ялангуяа ялсан намын даргын албан тушаал гэдэг бол парламентийн засаглалтай улс оронд тамга хөзөр тийм ч байх дүрэмтэй. С.Баяр Сү.Батболдод Засгийн газрыг толгойл гэж шалдан ноён атгуулчхаад намын даргын албан тушаалын тамгаа түүзээ аваад алга болов. Түүзгүй шалдан ноён одоо яах вэ. Өнгөрсөн сонгуулиар ард түмэн муушигний таван хөзөр хуваахдаа МАХН-д ёстой завсаргүй идэх таван “том”ыг хуваасан юм. Дэлгэрэнгүй »
2010 оны 2 сарын 10
Хятадууд олшров гэнэт олшров гэж хаа сайгүй бухимдана. Хаа л бол хятадууд. Би чинь Эрээнд явж байна уу, Улаанбаатарт явж байна уу зарим үед мэдэхээ бүр болив. Богд–Ар хороолол гэхэд Хятад оршин суугчид Монголоосоо хоёр дахин олон. Дорнод, Баянхонгорын уудам талаар ч хятадууд, Налайх, Эмээлтээр ч дүүрэн хятадууд. Нэг үе “Монголд Оросууд л хог шиг элбэг” гэдэг байв. Оросууд манайхыг эзэлж байх үедээ зөвхөн цэрэг нь манай хүн амтай тэнцэж байсан гэдэг. Одоо бол” Хятадууд ёстой шороо шиг элбэг” болж. Дэлхийн том хотуудад хятадуудын оршин суудаг газрыг нь тусад нь байгуулж түүнийгээ “Чайна таун” хятад хороолол гэж ялгадаг. Дэлгэрэнгүй »
2010 оны 2 сарын 8
Жил жилийн цагаан сараар төрийн ордонд “ төрийн ордны золголт” гэж нэг лайтай гоё “жүжиг” тавигддаг юм. Хожмоо театр судлаач урлаг судлаач, шүүмжлэгч нар эл жүжгийг инээдмийн жүжиг юмуу, түүхэн жүжиг юм уу,эсвэл эмгэнэлт жүжиг юмуу ангиллыг нь тогтооно биз. Жүжигийг хэн гэгч хэзээ зохиож хэн найруулж байгаа нь мэдэгдэдгүй болхоор хамтын бүтээл гэхээс өөр арга алга. Харин жүжгийн гол ба туслах дүрүүд, моделд Загвар өмсөгч Монгол улсын ерөнхийлөгч гэр бүлийн хамт, Монгол улсын Их Хурлын дарга гэр бүлийн хамт, УИХ-ын гишүүд, Төрийн сайдууд зарим томоохон яамны газрын дарга нар тоглоно шүү дээ. “ Төрийн ордны золголт” жүжгийн жүжигчид нь төрийн буянд хотойхооргүй бэл суусан болохоор жилд ганц дохиох цагаан сараараа тоглох дүрийнхээ хувцас хэрэглэлд гар татадгүй. Дэлгэрэнгүй »
Шинэ сэтгэгдлүүд
Сэтгэгдэл:
- httpwwwoyaxcomlesbiandildo lesbian dildo here 23569[...]
Сэтгэгдэл:
So where it to find a href= httpwwwoyaxcomdoubledildo1 double[...]
Сэтгэгдэл:
Your Site Is Great a href= httpwwwoyaxcomfuturamaporn Cheap[...]
Сэтгэгдэл:
Beautiful site a href= httpwwwoyaxcomfuturamaporn futurama porn[...]
Сэтгэгдэл:
So where it to find a href= httpmagmafreeeroticstories1 free[...]
© 2009 BNCA. LLC
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
|